2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
09:00
S32
-8°
10:00
S30
-5°
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖДҮ-ийн ЭХ ОРОН-4: ЖДҮ-чид нэгдэгтүн

ikon.mn
2019 оны 5 сарын 2
iKon.MN

Дорж цөөхөн ажилчдынхаа хамт монгол гутал үйлдвэрлэдэг. Харин эхнэр нь жижигхэн лангуу түрээсэлж гутлаа зарна. Охин нь гутлаа бариад албан байгууллага, дэлгүүр лангуугаар зарах гэж өдөржин явна. Хэрвээ эхнэр нь өвдөх юм бол дэлгүүр ямар ч орлогогүй болно. Харин Дорж өөрөө жижигхэн цехдээ байнга л байж байхгүй бол алдаа дутагдал гарна. Уг нь тэд гуталныхаа загвар хийцийг өөрчилж сайжруулахыг хүсэх боловч лангууны орлогоороо лангууны түрүүс, ажилчдынхаа цалин, дараагийн материалаа авах, гэр бүлийнхээ ойр зуурын хэрэгцээг арайхийн болгоно. Тэд чамгүй олон жил ингэж ажиллаж байгаа ч хоосон хоносонгүй, хоёр идсэнгүй, цехээ ч томруулж чадсангүй. 
 
Эхний удаад тэд зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг үндэсний сүлжээ дэлгүүр байгуулахаар ажилдаа ороод байна.
Жижиг, дунд үйлдвэрлэгчид тэр дундаа бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ зарж борлуулах нь бас нэг хүнд даваа байдаг. Тиймээс тэднийг нэгтгэн үндэсний сүлжээ бий болгосноор борлуулалтын асуудал шинэ шатанд гарна гэж үзэж байгаа юм байна. Эхний удаад тэд нийслэлийн хамгийн эрэлттэй 10 байрлалд ЖДҮ-гийн дэлгүүрүүдийг байгуулан нэгдсэн журмаар бараа бүтээгдэхүүнийг нь борлуулна.

Цаашилбал ЖДҮ эрхлэгчдэд сургалт зохион байгуулах, зээл тусламж авахад нь зөвлөмж зөвлөгөө өгөх, техник, технологио шинэчлэхэд нь туслах гэх мэт олон ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдээ нэгтгэснээр энэ ондоо багтаан 30 дэлгүүр байгуулан, нэгдсэн сүлжээ бий болгох аж. Цаашилбал хамтран хүчээ нэгтгэн ажилласнаар Монголын үндэсний жижиг дунд үйлдвэрлэлийг бүтээгдэхүүнийг шинэ шатанд гаргах, экспорт гаргах гэх мэт урт хугацааны зорилт дэвшүүлээд байгаа аж.

Тиймээс  ЖДҮ-ийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэн "ЖДҮ корпораци”-д нэгдээрэй. Монголчууд бид ийн нэгдэж чадвал илүү их амжилтанд хүрнэ гэдэгт тэд итгэлтэй байна. Та ч бас дэмжээрэй. Дашрамд дуулгахад, үндсэн сүлжээнд нэгдэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй ЖДҮ эрхлэгчид болон бусад талаар хамтран ажиллах зорилго нэгтнүүд, дэмжигчид 9001-3003, 9001-4004, 9001-5005 утсаар хандаж болно.

 

x