Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк ширэн бээлийтнүүдээ угтан авлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад Боксын спорт үүсэж хөгжөөд 71 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд бидний бахархал болсон үе үеийн шилдэг ширээн бээлийтнүүдийн амжилт Монгол түмнээ  баярлуулан, эв нэгдлийн бэлгэдэл болж ирсний нэгэн тод жишээ бол Олимпийн наадмаас алтан медалийг эх орондоо авчирсан явдал билээ.

Спорт сонирхогчдын анхаарлын төв байдаг боксын спортын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны дөрөвдүгээр сарын 19-26 хооронд Тайландын нийслэл Бангкок хотод болж өнгөрлөө. 31 дэх удаагийн сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 34 орны 397 тамирчин хурд, хүч авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй есөн тамирчин өрсөлдөж нэг алт, долоон хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Э.Цэндбаатар Казахстан улсын тамирчин З.Сафиуллинтай алтан медалийн төлөө өрсөлдөн ялалт байгуулж алтан соёмбот тугаа мандуулан Ази тивийн аварга болсон юм. Ганзага дүүрэн оролцсон баг тамирчдаа Монголын Боксын Холбооны Топ түнш Капитрон банкны төлөөлөл болон Монголын Боксын Холбооны удирдлагуудад цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүтэй угтаж баяр хүргэлээ. 

Капитрон банкны хувьд Монголын Боксын Холбоотой гуравдах жилдээ хамтран ажиллаж,тив дэлхийн болон дотоодод зохион байгуулагдаж буй олон улсын чанартай тэмцээн уралдаануудад баг тамирчдадаа дэмжин тэдний амжилт гаргах зам мөрт бодит дэмжлэг үзүүлсээр байна. Энэ ч утгаараа жил хагасын дараа болох “Токио 2020” Олимпын их наадамд оролцох эрхийг манай олон боксчид авч, тэдний дундаас дараагийн аваргууд төрнө гэдэгт итгэл найдвар дүүрэн байна.

 
 
 

Ширэн бээлийтнүүддээ цаашдын тэмцээнд нь өндөр амжилт хүсье!

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.