Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрт нь кесарево хагалгаа хийж эх, хүүхдийн амийг аварчээ

ikon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 11-ний шөнө 01:00 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын харъяат, сумын төвөөс 20 км зайнд орших малчны гэрт 26 настай, биеийн байдал маш хүнд жирэмсэн эхэд Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч Мягмаржаргал, н.Өнөтуяа нар гэрт нь кесарево хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварчээ.

Эмч нар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс эх барих хагалгааны багийн тусламж дуудаж, цаг алдалгүй яаралтай хагалгаа хийжээ.

 

Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна.

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа, Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал, Хагалгааны сувилагч Ч.Оюун, МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/, Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/, жолооч Д.Баатарбилэг Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа нар хагалгааны дараах эмийн эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр хоёр хоногийн дотор эхийн биеийн байдлыг сайжруулан Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Д.Лхамноржимид эх, хүүхдийг хүлээлгэн өгсөн байна.

Ингээд Тэлмэн сумын эмнэлэгт эмийн эрчимт эмчилгээг хоёр хоног үргэлжлүүлэн хийж төрөхийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Энэ үед тус сумын эх баригч н.Дуламсүрэн дөрөв хоног сахисан байна.

 

Эх сурвалж: ЭМЯ