Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

“ЖДҮ корпораци” байгуулагдлаа

ikon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
 

Сонин сонсогдож байна уу.  Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой зээлийг давуу эрх ашиглан авсан улстөрчдийн балгаар ЖДҮ гэдэг үг бараг гэмт хэргийн нэр мэт сонсогдох болсон энэ үед жинхэнэ ёсоор жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихээр монголчууд нэгдэн ийм нэртэй корпораци байгуулжээ.

Тэд ЖДҮ хэмээх нэрийг жинхэнэ утгаар нь ажил хэрэгч, сонсголонтой нэр болгохын төлөө үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллах зорилгоор нэгдэж байгаа аж.
 
Эхний удаад тэд зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг үндэсний сүлжээ дэлгүүр байгуулахаар ажилдаа ороод байна.

Жижиг, дунд үйлдвэрлэгчид тэр дундаа бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ зарж борлуулах нь бас нэг хүнд даваа байдаг. Тиймээс тэднийг нэгтгэн үндэсний сүлжээ бий болгосноор борлуулалтын асуудал шинэ шатанд гарна гэж үзэж байгаа юм байна. Эхний удаад тэд нийслэлийн хамгийн эрэлттэй 10 байрлалд ЖДҮ-гийн дэлгүүрүүдийг байгуулан нэгдсэн журмаар бараа бүтээгдэхүүнийг нь борлуулна. Цаашилбал ЖДҮ эрхлэгчдэд сургалт зохион байгуулах, зээл тусламж авахад нь зөвлөмж зөвлөгөө өгөх, техник, технологио шинэчлэхэд нь туслах гэх мэт олон ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдээ нэгтгэснээр энэ ондоо багтаан 30 дэлгүүр байгуулан, нэгдсэн сүлжээ бий болгох аж. Цаашилбал хамтран хүчээ нэгтгэн ажилласнаар Монголын үндэсний жижиг дунд үйлдвэрлэлийг бүтээгдэхүүнийг шинэ шатанд гаргах, экспорт гаргах гэх мэт урт хугацааны зорилт дэвшүүлээд байгаа аж.

Тиймээс  ЖДҮ-ийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэн "ЖДҮ корпораци”-д нэгдээрэй. Монголчууд бид ийн нэгдэж чадвал илүү их амжилтанд хүрнэ гэдэгт тэд итгэлтэй байна. Та ч бас дэмжээрэй. Дашрамд дуулгахад, үндсэн сүлжээнд нэгдэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй ЖДҮ эрхлэгчид болон бусад талаар хамтран ажиллах зорилго нэгтнүүд, дэмжигчид 9001-3003, 9001-4004, 9001-5005 утсаар хандаж болох юм байна.   

Майл хаяг: jdu.mgl@gmail.com