Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Рио Тинто" компанийн Монголыг хариуцсан захирал Д.Мөнхтүшиг ажлаа өгөхөөр болжээ

A.Жаргал
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

"Рио Тинто" компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг хувийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард уг албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард гэрээний хугацаа нь дуусаж байгаа аж. Гэвч хувийн шалтгаанаар ийнхүү гэрээгээ сунгаж ажиллах боломжгүй болжээ. 

Одоогоор "Рио Тинто" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг удирдах дараагийн хүн нь тодорхойгүй байгаа юм байна. Харин Дэд захирлаар Хэнчбишийн Амаржаргалыг томилохоор болжээ. 

Тэрбээр Их Британийн Дандигийн их сургуульд хуульчаар суралцсан байна. Өмнө нь "Рио Тинто"-ийн Лондон дахь оффист Азийн бүсийн бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад "Оюу толгой" компанид ирж байв. Улмаар "Рио Тинто" компанийн Лондон дахь оффист Зэс, очир эрдэнийн группийн Уул уурхайн асуудал эрхэлсэн удирдах албан тушаалтнаар ажиллаж байгаад ийнхүү Монгол дахь оффист ажиллахаар болжээ.