Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Капитал"-аас хохирлоо барагдуулах нэхэмжлэлийн 8-рт ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР ТӨЛБӨР жагсаж байна

Б.Ану
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Капитал Банк дамдуурч тус банканд хадгаламжтай байсан иргэд мөнгөө хэрхэн эргэн авч хохиролгүй үлдэх вэ гэдэг асуулт үргэлжилсээр буй. Ямартай ч Капитал Банкийг тойрсон сонирхол татам мэдээлэл хөвөрсөөр буй.

Тухайлбал тус банкны хамгийн их дүнтэй хадгаламж эзэмшигч нь Алтжин группийн үүсгэн байгуулагч Г.Алтан гэдгийг ЖДҮХС-гаас зээл авсан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир News.mn сайтад өгсөн ярилцлагадаа ярьжээ. Г.Алтан тус банканд 80 орчим тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан тухай ч дурджээ.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дампуурсан Капитал Банканд төрийн ямар хэмжээний мөнгө байсан тухай дурдахдаа:

  1. Эрүүл мэндийн даатгалын 134.9 тэрбум төгрөг 
  2. Тэтгэврийн даатгалын 104 тэрбум төгрөг 
  3. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг (Хөгжлийн банк 2014-2015 онд дамжуулан зээлдэхээр гаргасан мөнгө)
  4. ЖДҮС-гийн 47 тэрбум төгрөг ба эдгээрийг нэмэхээр 340 гаруй тэрбум төгрөг болж байгаа.
  5. АШУҮИС-ийн 4,
  6.  Боловсролын их сургуулийн 2 тэрбум төгрөг Капитал банканд байсан гэжээ.
Сангийн сайдын мэдээлж буйгаар "Нийтдээ 216.5 мянган хадгаламж эзэмшигч байсан. Үүнээс 20 сая төгрөгөөс доош дүнтэй хадгаламж эзэмшигчид Хадгаламжийн даатгалын корпорациас мөнгөө авах учраас асуудал гарахгүй. Харин 800 гаруй иргэн 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламжтай байсан" гэсэн билээ.

Тэгвэл Банкны тухай хуулийн 73-р зүйлд Төлбөр барагдуулах дарааллыг зааж өгсөн байдаг.

Үүнд:

73.1.Банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахад доор дурдсан дарааллыг баримтална:

  • 73.1.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр;
  • 73.1.2.Монголбанкны болон эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал;
  • 73.1.3.Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын хадгаламжаас бусад Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгагдсан хадгаламж, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага;
  • 73.1.4.Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө;
  • 73.1.5.даатгагдаагүй хадгаламжийн төлбөр;
  • 73.1.6.банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс;
  • 73.1.7.Монголбанкны шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага;
  • 73.1.8.Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;
  • 73.1.9.үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажаагүй бусад өр төлбөр;
  • 73.1.10.хоёрдогч өглөг.

73.2.Банкны хөрөнгийг худалдаж борлуулсны орлого нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол дарааллын эхний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн төлбөрийн шаардлагыг хангана гэж заажээ. Өөрөөр хэлбэл засгийн газрын өр төлөх жагсаалтын наймд байх аж. Төр иргэдийн иргэдийн төлж буй даатгалын мөнгийг олж авч чадах уу?!