Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Ногоон зүрх” аянд нэгдэж бусдад итгэл бэлэглээрэй

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Эрүүл амьдралын төлөөх “НОГООН ЗҮРХ” аяныг Юнител групп санаачлан хэрэглэгчийн худалдан авсан карт бүрийн үнийн дүнгийн тодорхой хувийг хуримтлуулан Баянгол дүүрэгт байрлах Оюуны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 70-р сургуулийн спорт заалыг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулахаар төлөвлөөд байна.

Ингэснээр Юнител группийн хэрэглэгч бүр нийгмийн халамж хэрэгтэй хүүхдүүдэд спортоор дамжуулан эрч хүчтэй амьдрах урам зориг бэлэглэх бүрэн боломжтой юм. Түүнчлэн энэхүү тохижуулсан спорт зааланд паралимпийн шигшээ багийнхан бэлтгэх хийх боломжтой бөгөөд цаашид олон улсын тавцанд спортын амжилт гаргахад нь томоохон түлхэц болох билээ.

Хэрэглэгчийн цэнэглэлт бүрээс цугларах мөнгөн дүн нээлттэй харагдах бөгөөд www.unitel.mn сайтад 2019 оны 05 сарын 28-ныг хүртэлх хугацаанд байршина. Тиймд хэрэглэгч та “НОГООН ЗҮРХ” аянд нэгдэж хөгжлийн бэрхшээлтэй ч ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ орхиогүй зүрх бүрт итгэл бэлэглээрэй. Энэхүү ажлыг Юнител Групп Паралимпийн үндэсний хороо болон 70-р сургуультай хамтран зохион байгуулж байгаа билээ.

Дашрамд дуулгахад урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч энэхүү картаар дансаа цэнэглэх боломжтой. 8000 нэгжтэй, 8000₮ үнэтэй “НОГООН ЗҮРХ” картаар урьдчилсан төлбөрт хэрэглэгч дансаа цэнэглэвэл  80’000 бонус нэгж эсвэл 8GB дата эрхээс аль нэгийг сонгох боломжтой гэдгийг дуулгахад нэн таатай байна. Харин дараа төлбөрт багцын хэрэглэгчид тус картаар дансаа цэнэглэснээр 12GB датаг авах юм.

Урамшууллын хугацаа: 2019.04.01-2019.05.31-г дуустал

Лавлах: 1414, 7777-8888

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.