2021/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
10:00
S30
11:00
S30
11°
12:00
S30
13°
13:00
S30
15°
14:00
S30
17°
15:00
S30
17°
16:00
S30
17°
17:00
S30
15°
18:00
S30
13°
19:00
S29
11°
20:00
S29
21:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д нум сумаар ан агнахыг зөвшөөрөх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг

Оросын төрийн Дум энэ долоо хоногийн эхээр ан агнуурын хуулийн шинэчилсэн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, дэмжжээ.

Энэ хуулинд ан гөрөөнд ашиглахыг зөвшөөрсөн зэвсгүүдийн жагсаалтыг батлахад нум сум анх удаа орсон байна. Гэхдээ хавчаахай нумын (crossbow) хэрэглээг хориглосон хэвээр үлдээжээ.

Одоогоор ОХУ-д хуулийн дагуу хэдэн мянган хүн нум эзэмшдэг ч зөвхөн зориулалтын заал танхимд хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Тэдний ихэнх нь нум ашиглахыг зөвшөөрдөг Европын 20 улс, АНУ, Канад, Австрали, Беларусьт очиж ан гөрөө хийдэг гэнэ.

Тэгвэл удахгүй тэд эх орныхоо байгальд ан хийх эрхтэй болох ажээ.

Нум зарах, худалдаж авахад ямар нэг хязгаарлалт байхгүй. Харин шинээр авсан хүн хоёр долоо хоногийн дотор тус улсын үндэсний гвардид бүртгүүлэх үүрэгтэй байхаар хуулинд заажээ.

“Нумаар ан агнах нь анчнаас хүнд хэцүү техник, ур чадвар шаарддаг боловч галт зэвсгээс илүү хор хөнөөл багатай, дээр нь маш сонирхолтой урлаг юм” гэж анчдад зориулан гардаг сэтгүүлийн эрхлэгч Василий Солкин  ярьсан байна.

 

Эх сурвалж: Russia Today

 

x