Улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй 7 боомтын 169 аж ахуйн нэгжүүд болон холбогдох байгууллагууд “Тээврийн нэгдсэн систем” хэмээх цахим системийг нээлттэй ашиглах боломж бүрджээ.
Уг системд:
Энэхүү системийг ашиглаж эхэлснээр ЗТХЯ, ГЕГ, ХХЕГ, уурхайнууд, Гашуунсухайт авто зам болон тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд болон АТҮТөв хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлж цаг алдалгүй, хүндрэл чирэгдэлгүй цаасыг багасгаж цахим хэлбэрээр мэдээлэл илгээх хүлээн авах боломжийг бүрдүүлээд байгаа юм.
Тус программд нэвтэрч, мэдээллийг нээлттэй харах, ашиглах боломж бүрдсэнээр зөвшөөрөл авсан компаниудын тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын бүсэд нэвтрэхээс гадна хилээр нэвтрэх боломж бүрдэх юм. Мөн нэг жолооч олон компанид бүртгэлтэй байх байдал арилахаас гадна жолоочийн давхардал үүсэхгүй, жолооч нарын бодит тоо гарах ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ. Монгол Улсын хэмжээнд өмнө нь жолооч нарын бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем байгаагүйгээс жолооч нарын бодит эрэлт хэрэгцээ, хүрэлцээг тодорхойлох боломжгүй байсан нь ийнхүү шийдлээ олж байна.
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд энэхүү системд нэвтэрч тухайн жолоочийн регистрийн дугаарыг оруулахад мэргэшсэн эсэх нь программ дээр гарч ирэх бөгөөд мэргэшсэн жолоочийн хуурамч үнэмлэхтэй эсэхийг тогтооход хялбар болж байгаа юм гэж Авто тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!