Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

16 компанийн хувьцааны ханш буурав

ikon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 178,129,607 төгрөгийн үнийн дүн бүхий 759,542 ширхэг хувьцаа арилжаалагдсан байна.

Үүнээс найман хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байжээ. Ингэхдээ "Баялаг Налайх" ХК (BNB 11.4%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт Агрикалчер Групп" ХК (SOH -10.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Харин "TOP 20" индекс 0.24 хувиар өсөж, 20,878.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,454,013,893,765 төгрөг болжээ. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

Эх сурвалж: МХБ