ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхтуяа: Манай төрд ядуурал нүүрлэчихээд байна

Б.Оюунжаргал, Үндэсний шуудан
2019 оны 3 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад ажилгүйдэл ямар түвшинд байгаа, ажилгүйдлийг бууруулах арга механизмын талаар ШУТИС-ийн доктор, профессор Б.Энхтуяатай ярилцлаа.

-Таныг ажилгүйдлийг эдийн засгийн талаас нь харж бууруулахаар судалж үзсэн хүн гэдгийг сонссон. Судалгааны үр дүнг танилцуулаач?

-Би судалгаа хийхдээ эдийн засагчдын ярьж буй тоон мэдээллийг өөрчлөхийг хичээсэн. Үүний үр дүнд манай улсын эдийн засаг зэрэглээтсэн гэх дүгнэлтэд хүрсэн. Учир нь зэрэглээ бол бодит зүйл биш. Гэвч хүмүүст итгэл үнэмшил, таашаал өгч байдаг. Иймд үүнийг өөрчлөх боломжийг эрэлхийлсэн. Эдийн засгийн нөхцөл байдал яагаад ийм түвшинд байна вэ гэдгийг тогтоохыг зорьсон юм. Иймд олон улсын түвшинд судалгаа хийлээ.

Эдийн засагчид, эрдэмтэн судлаачдын бүтээлүүдтэй танилцсан. Монголын эдийн засгийн өнөөгийн дүр төрхийг дээрх байдлаар дүгнэх гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан намуудын мөрийн хөтөлбөрийг судалгааны ажилдаа ашигласан. Олон улсын жишгээс үзвэл, эдийн засагчид намын мөрийн хөтөлбөр, түүний хэрэгжилтэд тулгуурлан судалгаа явуулдаг юм билээ.

Мөрийн хөтөлбөр хэрэгжиж үр дүн гарсан бол үнэлдэг тогтолцоотой гэсэн үг. Ер нь төрийн эрх барих үйл ажиллагааг судлаачид авч үзэхдээ тухайн эрх ашиг бүхий тодорхой нэг бүлгийн, олон нийтийн оролцоотой гэсэн вариантаар судалдаг. 2008-2012 он хүртэл хоёр нам төрийн эрхийг хамтарч барьсан. Үндсэндээ Сонгуулийн ерөнхий хорооны вэб сайтад байрлах хоёр намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан судалсан.

Эдийн засгийн үр дүн яаж хэрэгжив гэдэгт анализ хийсэн. Үүнээс үзэхэд, хамтарсан Засгийн газрын үед сөрөг үр дагавар харьцангуй бага гарсан. Харин эсрэгээрээ бие даасан засгийн газрууд төрийн эрхийг барьж нийгэм, эдийн засгийн үйл явцыг хэрэгжүүлснээр сөрөг үр дагавар өссөн. Сүүлийн гурван жилийн байдлаар эдийн засгийн өсөлт нь буурах хандлагатай байна. Нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөхийг хэлж таашгүй гэх дүгнэлтэд хүрсэн.

-Эдийн засаг өссөнөөр ард иргэдийн амьдралын түвшинд хэр нөлөөлж байгаа вэ?

-Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгааг үзвэл 2018 онд эдийн засгийн өсөлт 8.1 хувьтай гарсан. Харин ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг одоохондоо мэдэх боломжгүй байна.

-Яагаад?

-Миний хэлснээр зэрэглээ мэт эдийн засгийн үзүүлэлт анзаарагдаад байгаа болохоор тэр.

-Ажилгүйдэл бий болоход нөлөөлж буй хүчин зүйл нь юу вэ?

-Их дээд сургууль төгсөгчдийн 30 гаруй хувь нь ажилгүй. Бид бүх шатны боловсролыг тухайн зах зээлтэй нь уялдуулж хаана ямар мэргэжил эрэлттэй байгааг төлөвлөдөг хэрэгжүүлдэг байх  ёстой. Мэргэжилтэй ажилтнууд хаана, хэдийд бэлтгэгдэх ёстойг тооцоолох хэрэгтэй болсон гэсэн үг. Ингэж чадвал манай залуус ажилтай, орлоготой байх боломжтой.

Жишээлбэл, Үндэсний уламжлалт ахуй эрхлэлт үүнийг дэлхийн жишигт нийцүүлэн төрийн бодлоготой уялдуулж ажиллах. Мөн ажилгүйдэл нь төрийн бодлого, тогтвортой ажлын байр, боловсролын систем, инфляц зэргээс үүдэлтэй. Тэр дундаа инфляцтай уялдуулж цалинг нь нэмдэг тогтолцоо алга. Монголд ажлын байр бий. Харин цалин хөлсийг төгрөгийн ханш, инфляц хоёртой харьцуулбал хаана нь ч хүрэхгүй болчихоод байгаа юм.

-Хөдөө орон нутгаас шилжин ирж, суурьших нь ажилгүйдлийг нэмэгдүүлж байна гэж зарим судлаачид үздэг юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нэгдүгээрт, хөдөө орон нутаг, бүсчлэлийн байдлаар иргэдийн амьжиргааны доод түвшин ялгаатай байна. Улаанбаатар хотод л гэхэд цалингийн доод хэмжээ хамгийн өндөр буюу 198 мянга 600 орчим төгрөг байгаа нь нөлөөлж байна.

Хоёрдугаарт, төвлөрсөн газар ирж суурьших нь ажил хийх, эрхлэх, орлого олох, амьдрах боломж илүү гэж үзэж байгаа нь шилжилт хөдөлгөөнийг төдийгүй ажилгүйдэл, эдийн засаг, нийгмийн сөрөг үр дүнг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.

Гуравдугаарт, төрөөс шинэ суурьшлын бүс бий болгох, иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангах орчин, дэд бүтцийг бий болгох, үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн механизмыг оновчтой зөв ашиглах тал дээр хөшүүн, цаг алдах, хариуцлагагүй байх явдал байсаар. Хэдийгээр төр олон нийтийн байгууллагууд тодорхой ажлууд хийж байгаа ч уялдаа холбоо хангалтгүй, үр дүн багатай байна.

Дөрөвдүгээрт, иргэдийн ажил эрхлэх талаарх өөрсдийнх нь санал санаачилга, бүтээлч байдал дутагдаж байна. Аль болох амар хялбараар мөнгө олох, бүх төрлийн халамж, тусламж дэмжлэгийг шүтэх, шаардах, шүүмжлэх байдал өсөх хандлагатай зэрэг нөхцөл байдал үүсэж байгаа нь бидний санаа зовох шийдвэрлэх асуудлын нэг хэвээр байна.

-Ажилгүйдлийн өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Үндэсний статистикийн хороо 2018 оны эцэст ажилгүй иргэдийн тоо 92 мянга 397, ажилгүйдлийн төвшин 6.9 хувь байна гэх судалгааг гаргасан байна. 2018 оныг 2008 онтой харьцуулахад ажилгүйдэл 2-2.3 дахин өссөн гэсэн тоо юм. Дэлгэрэнгүй яривал, 2008-2012 онд 3-8.2 хувь болж өссөн, 2012-2016 онд 8.2- 10 хувь болж өссөн. 2016-2018 онд 10-7.8 хувьд хүрч буурсан байдаг

-Ажилгүйдлээс үүдэн гарах сөрөг үр дагаврыг та хэрхэн харж байна?

-Юу ч хийхгүйгээр мөнгө олох арга нь нийгэмд сөрөг үр дагавар бий болгодог. Тухайлбал, авлига, биеэ үнэлэлт, архидалт цаашлаад элдэв гэмт хэргийн эх үүсвэр болдог.

-Бид үүнийг өөрчлөхийн тулд юунд анхаарах вэ?

-Үүнийг таслан зогсоохын тулд төр бодлогоор шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, мэргэшсэн төрийг бий болгох нь чухал.

-Ажилгүйдлийг ямар арга замаар бууруулах вэ?

-Төр, иргэн хоёулаа өртэй. Өрнөөс болж төр нь газар нутаг, эд хөрөнгөө зарахад хүрнэ. Иргэн ажилгүйдэл, ядууралтай нүүр тулна. Төрд ч ядуурал нүүрлэж болно. Иймд зэрэглээ мэт байгаа эдийн засгийг яаж бодитой болгох вэ гэдэг асуудал. Нийгэм, улс төрд, мэргэжлийн үйл ажиллагаанд иргэд оролцоогоо идэвхжүүлэх нь чухал.

Ард түмэн хүсэл, зорилгоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, айдаст автаж хойш суудаг. Иймд ажилгүйдлийг бууруулахын тулд иргэдийн санал, санаачилга нөлөөлнө. Ард иргэд асуудлыг гаргаснаараа хохирогч болдог. Зөвхөн ярих биш хэрэгжүүлэх үйл явц дутмаг байна. Бид энэ чиглэлд хандлагаа өөрчлөх шаардлагатай болсон.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ ЖОНКУ [120.16.15.0] 2019/3/28
Бөхчүүд, хулгайч, цадиггүй бүдүүлэг лларууд л олигтой амьдардаг нохойн орон болж дууслаа, удахгүй венесуэлийг ялах нь...
1 | 0 Хариулах
zochin [202.179.27.234] 2019/3/28
ajilgui, mongogui, tegeedel bid yduuraad chog uchaj iddeg . Deguuree bayjaadal baidag!!!, yaaj ingej bayjdag bna???
1 | 0 Хариулах