Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Google Maps олон нийтэд зориулсан үйл ажиллагаануудыг санал болгоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хүнийг хүссэн газар руу нь замчилдаг, дэлхий дахинд хамгийн өргөн ашиглагддаг цахим газрын зургийн нэг Google Maps нэгэн шинэ нэмэлттэй болж байгаа ба түүнийг олон нийтэд хараахан зарлаж амжаагүй байна.

Өмнө нь зөвхөн нэг цэгээс нөгөө цэгт хүрэх замыг ямар тээврийн хэрэгслээр зорчиж буйгаас хамааран замчилдаг байсан бол тус шинэ нэмэлт нь зөвхөн замаас гадна ойр хавьд болж буй олон нийтийн үйл ажиллагааны нэр, байршил, хаяг, цагийн хуваарь зэргийг санал болгох аж.

Тухайн газарт аялахаар ирж буй жуулчдад Google Maps ашиглаж байх үед нь дээрх мэдээллийг ийнхүү санал болгосноор аялал, эсвэл замыг нь илүү сонирхолтой болгох боломж бүрдэх нь.

Цаашлаад энэхүү нэмэлт нь газрын зураг ашиглаж буй хүнд очих газрыг нь санал болгох зэргээр хэрэглэгчидтэй илүү харилцан үйлчилдэг болох тал дээр анхаарч байгаа аж.

 

 

Эх сурвалж: TheVerge