Гүйлгэж байгаа үед хүүхдийн хоолыг сойж болохгүй
алдах нь аюултай гэдгийг мэдээд
шингэн өгч нөхөх хэрэгтэй
-Хүүхдийг шингэн алдсан үед гэрээр эмчлэх нь зөв үү. Энэ талаар зөвлөгөө өгөөч? /Баянзүрх дүүргийн иргэн О.Мөнгөнчимэг/
-Эцэг, эхчүүд “Манай хүүхэд тэд бөөлжиж, суулгалаа” гэж тоо хэлээд суугаад байдаг.
Гэтэл хамгийн гол нь бөөлжиж, суулгаснаар шингэн алдах нь аюултай гэдгийг мэдээд шингэн өгч нөхөх хэрэгтэй. Нөхөж уулгахдаа хярам, буцалсан ус, хоросол, будааны шүүсийг шингэн алдсанаас 2-3 дахин их хэмжээгээр өгөх хэрэгтэй.
Хоолыг нь сойж болохгүй. Эцэг, эхчүүд өгсөн болгоныг гаргаад байна гээд хоолыг нь сойж, шингэн өгөхөө больдог. Энэ нь буруу. Шингэн дутагдсанаар хүүхдийн ам хуурайшиж, барсайсан улаан уруултай, цонхигор болдог.
ДЭМБ-ын зөвлөж байгаагаар шингэнийг ойр ойрхон уулгах хэрэгтэй. Шингэнийг аль болох шимэгдүүлэх замаар 1-2 минутын зайтай ганц хоёр халбагадаж өгнө. Хүүхдийг гүйлгэж, өвдөж байгаа үед хоолыг сойж, солихгүйгээр өвдөхөөсөө өмнө ямар хоол идэж байсан тэр хоолыг нь үргэлжлүүлээд өгөөрэй. Учир нь суулгалт өвчний үед хоёр аюулын нэг нь тураал байдаг.
Тиймээс суулгалт өвчтэй хүүхдийн хоолыг багасгавал хурдан турна. Иймд шингэц сайтай хоолыг шинээр бэлтгэн бага багаар аль болох олон удаа өгөх нь турах аюулаас сэргийлнэ.
Эцэг, эхчүүд эмчийн зааваргүйгээр фаталазол, стрептомицин, левомицетинийг уулгадаг. Энэ эмнүүд нь хоол боловсруулахад тусалдаг хэвийн нянгуудыг устгаж суулгалт өвчнийг хүндрүүлдэг.
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Д.Нарангэрэл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
