ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Тэтгэвэрт гарахдаа сэтгэл хямрахгүйн тулд амьдралынхаа дараагийн үед юу хийхээ сайн төлөвлө"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэтгэл зүйн шинжлэх ухаан олон чиглэлийн судалгааг хийдэг боловч хүмүүс голчлон хүүхдийн хүмүүжил, сэтгэхүйн онцлог, хосуудын харилцаа зэрэг залуу үед чиглэсэн зөвлөгөө, судалгааг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, дундаж болон дундаас дээш, ахмад настнуудын биеийн эрүүл мэндэд анхаарахаас бус сэтгэл зүйд төдийлөн санаа тавихгүй байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж буй "45-аас дээш насныхны хувьд ихэнхдээ зүрх дэлсэх, нойргүйдэх гэх мэтчилэн биеийн зовуурь хэлдэг ч, тухайн хүнтэй ярилцаад үзэхэд айдас түгшүүрийн шинж тэмдэг, сэтгэл гутрал зэргээр үе шат дамжсан сэтгэл зүйн эмгэг шинжүүд ажиглагддаг" хэмээн тус төвийн Сэтгэцийн ахлах зэргийн эмч И.Тунгалагтуяа ярилаа.

Мөн тэрбээр, гавьяаны амралт буюу тэтгэвэрт гарахыг хөндлөнгөөс харвал биед амар мэт санагдаж магадгүй ч үнэн хэрэгтээ настнуудын хувьд сэтгэл зүйн хямрал үүсгэх тохиолдол их бий гэдгийг хэлж буй юм. Түүнээс:

  1. Гэр бүлийнхэн нь тэтгэвэрт гарч буй эцэг, эхээ хэрхэн дэмжиж, тусалж вэ
  2. Тэтгэвэрт гарснаар яагаад сэтгэл зүйн хямрал үүсдэг вэ
  3. Үүнийг хэрхэн даван туулах вэ
  4. Тэтгэвэрт гарахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ гэсэн дөрвөн асуултад хариулт авлаа.
 
1. Гэр бүлээсээ харилцаа хөндийрч байгаа нь ахмадуудад хүнд тусдаг

Гэр бүлийнхэн нь гавьяаны амралтад суусан ч эрдэм мэдлэг, ур чадвар нь хэвээр байгаа тул үргэлжлүүлэн өөр ажил хийх боломжийг ч судалж өгч болно. Өөрөөр хэлбэл, авьяас чадварыг дэмжих хэрэгтэй.

Мөн нэг зүйлийг онцолж хэлэхэд, үр хүүхдүүд нь ээж, аавыгаа орох оронтой, идэх хоолтой, хувцас бүтэн байлгавал сайхан авч явж байна гэж боддог. Гэтэл тэднийг хэр ганцаардаж байна гэдгийг огт боддоггүй. Хэдийгээр үр хүүхдийнхээ хажууд хамтдаа байгаа ч орчин үеийн нөхцөл байдлаас харахад гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүйлэгддэг.

Бүгд утсаа ширтээд өрөөндөө ороод суучихдаг нь эцэг, эхийг нь байтугай өөрсдөө хүртэл ганцаардах нөхцөл үүсгэж байна. Энэ нөхцөл байдал буюу гэр бүлээсээ харилцаа хөндийрч байгаа нь ахмадуудад нийгмээс тусгаарлагдсан гэх мэдрэмжээс илүү хүндээр тусдаг.

2.Нийгэмд тогтсон ойлголт нь сэтгэлийн дарамт учруулдаг

Хуулиар тогтоосон тэтгэвэрт гарах насаа иргэд сайн мэддэг ч цаг нь болоход дасан зохицоход асуудал үүсдэг. Өдөр бүр ажилдаа явж дадсан ажил, хамт олноосоо холдохоор нийгмээс тусгаарлагдсан мэт санагдана. Энэ нь гунигтай бөгөөд ганцаардах мэдрэмж төрүүлдэг.

Мөн тэтгэвэрт гарснаар өмнөх шигээ эрч хүчтэй, бүтээлч, идэвх зүтгэлтэй байх чадваргүй боллоо гэх нийтлэг ойлголт нийгэмд байдаг нь ч тэдэнд сэтгэлийн дарамт учруулдаг.

3.Шатар даам, хөзөр тоглох нь уураг тархины сэргэг байдалд чухал нөлөөтэй

Хэдэн настай вэ гэдгээс үл хамааран хүнд бие махбодын, нийгмийн болон сэтгэл зүйн хэрэгцээ гэж бий. Ахмад настны хувьд сэтгэл зүйн хэрэгцээгээ хангаж чадахгүй байвал сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай болох, гуниглах, нойргүйдэх шинжүүд илэрдэг. Тиймээс энэхүү хямралыг даван туулахын тулд ач, зээ нартайгаа тоглох, үеийнхэнтэйгээ ойр ойрхон уулзаж, залуу сайхан цагаа дурсах, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй.

Мөн хүмүүс өөрийгөө хөгширсөн гэж бодохын хэрээр унших, бичих хэрэгцээгээ багасгадаг нь тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Тиймээс өөрт хэрэгтэй, сонирхолтой мэдээ, ном унших зэрэг дадлаа гээж болохгүй бөгөөд шатар даам, хөзөр тоглох нь уураг тархины сэргэг байдалд чухал нөлөөтэй.

4.Хүссэн зүйлээ хийх чөлөөт цаг гарлаа гэж бодох хэрэгтэй

Зарим хүн тэтгэвэрт гарахыг хүссэн зүйлээ хийх чөлөөт цаг, боломж гарлаа гэж боддог. Ингэснээрээ өмнө нь хийж чадаагүй сонирхолтой зүйлсээ хийж, илүү эрч хүчтэй амьдардаг бол нөгөө хэсэг нь хамт олонтой байхыг илүүд үздэг.

Тэтгэвэрт гарахдаа сэтгэл зүйгээ бэлдэхийн тулд амьдралынхаа дараагийн үед би юу хийх вэ гэдгээ сайтар бодож, төлөвлөх ёстой. Мөн ихэнх хүн тэтгэвэрт гармагцаа өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бууруулж эхэлдэг бөгөөд жижиг зүйлд эмзэглэх, эерэг мэдээллийг хүлээн авахаас татгалзах, өөрийгөө чамлах зэргээр нийгмээс өөрийгөө тусгаарладаг байгаа нь харамсалтай.

Ахмадуудын хувьд сэтгэл санаа өөдрөг байх нь насжилттай холбоотой гарч буй өвчин эмгэгийн эдгэрэлтэд ч эерэг нөлөө үзүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.142.66] 2019/3/21
Манай тэтгэвэрийн хуулийн гол зорилго нь аль болох бага тогтоолгох бодлого баримтладаг юм байлээ харин төрийн албан тушаал хашисан хүмүүс эрх мэдлээ ашиглан төрийн өмч хөрөнгө мөнгийг хулгай хийж хагарталаа баяжиж байгаа нь тэтгэвэртээ гарахад эд нөхдүүдэд тэтгэвэрийн мөнгө их байна уу бага байна уу сонин биш тийм учраас аль болох бага байлгах хууль батлаж байгаа юм тэгэхээр 350 мянган төгрөгний тэтгэвэр авч байгаа хүмүүс хямрахгүй яах юм
1 | 0 Хариулах
Даатгуулагч [59.153.84.163] 2019/3/21
Тэтгэврийн хэмжээг 45% тогтоож байгаа нь арай дэндүү бага байна. Урьд авч байсан цалингаас нь тал хувь нь байхгүй болохоор ёстой наад захын хэрэгцээнд л явна за тэгээд өвдөх юм бол эм тарианы мөнгө нь хүрэхгүй тийм л бага тэтгэвэр авч байна ш дээ бас хувийн тэтгэврийн сангуудын улс бодлогоор хөгжүүлэх шаардлага байна. Гадны хөгшчүүл шиг олигтой тэтгэвэр авдаг бол аялаад л явж байна ш дээ юун гутрал....
6 | 0 Хариулах
Зочин [202.21.106.114] 2019/3/21
Хөгшчүүлийн асрах газрыг олон байгуулах хэрэгтэй дээ. Ганцаардсан хөгшчүүл их болжээ. Тэтгэврээс нь суутгадаг асрамж хэрэгтэй дээ. Эцэг эхдээ ачлалгүй хүмүүс их болж байна. Тэтгэврийн хэдийг нь загнаад авчихдаг хүүхнүүд их байна ш дээ. Эцэг нь гадуур тааралдсантайгаа архи уугаад л явдаг хүмүүс харагдаад байна.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.241] 2019/3/21
Манайд бол амиа хорлох талаар бодож эхлэх хэрэгтэй. Гэхдээ миний бичсэн бичээгүй амиа хорлочихдог юм билээ дээ. Архи ууж байгаад голд живээд үхчихдэг. Усанд удахаар яг яасан нь тодорхойгүй, санамсаргүй тохиолдол гэж бүртгэгддэг.
0 | 3 Хариулах
зочин [202.131.245.69] 2019/3/21
энэ зөвлөгөө бол өндөр хөгжилтэй буюу орлого сайтай улс орны хүмүүст зориулсан зөвлөгөө байна. Монголд харин тэтгэвэрийн хэмжээг нь сарын нийт цалингийнх нь 70-80 хувьтай тэнцүү байхаар тогтоож өгвөл хүмүүс шууд тэтгэвэртээ гарна. сэтгэл санаа нь ч хямрахгүй. одоо арай дэндүү буюу 2 дахин бага орлоготой болж байгаа болохоор хямрахаас яахав.
7 | 0 Хариулах
Зочин [64.119.21.94] 2019/3/21
Uuruu tetgevert garsan undur nastan uu
0 | 0 Хариулах
зочин [66.181.164.239] 2019/3/21
Тэтгэвэр нь боломжийн тогтоогдсон ч тэтгэвэрт гарахаар сэтгэл зүйн дарамтанд ордог хүмүүс байдаг юм билээ.Яг л энд бичсэн шиг ганцаардаж,бухимдах ч юм уу, гутардаг.Энэ талын зөвлөгөө, мэдээллийг түлхүү явуулах хэрэгтэй.Харин өндөр хөгжилтэй оронд тэтгэвэрт гарах хүмүүст зориулсан зөвлөгөө өгөх ч юм уу, өөр бусад үйлчилгээ байдаг байх.Манайх үүнийг хөгжүүлэх хэрэгтэй.
5 | 0 Хариулах