Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнхцэцэг: Хүүхдээ хөгжүүлэх чин хүсэлтэй хүн бүхэн Монтессори арга зүйг дотооддоо суралцах боломж нээгдэж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 18
Сурталчилгаа

Монтессори хөгжлийн төв гэдэг Монголын мянга мянган үрсийн төлөө ажиллаж байгаа байгууллага үүд хаалгаа нээгээд даруй хоёр жил болжээ. Тус төвийн үүсгэн байгуулагч, Монтессори чиглүүлэгч багш Г.Мөнхцэцэгтэй бид өнөөдөр ярилцлаа.

Сүүлийн үед эцэг эх, багш нар Монтессори арга зүйг сонирхож, сургалтын цөм хөтөлбөрийн үзэл баримтлалаа тодорхойлон ажиллах сонирхолтой цэцэрлэгүүд ч нэмэгдэж байна. Иймд, Монтессори арга зүйн тухай зөв чиглэлээр мэдээ мэдээлэл түгээх нь Монтессори хөгжлийн төвийн зорилго ажээ.


Монтессорийн цэцэрлэгт явж байгаа хүүхэд жирийн цэцэрлэгт явж байгаа хүүхдээс илүү хөгжинө гэж үзэж болох уу?

  • Монтессорийн цэцэрлэгт явж буй хүүхэд илүү бие даасан байдаг.
  • Монтессори орчинд хүүхэд хийх зүйлээ томчуудын туслалцаагүй сонгох бололцоог бүрдүүлж өгдөг. Тэд юу хийх вэ гэдгийгээ агшин тутам сонгох хэрэг гарна. Хүүхэд цэцэрлэгтээ ирээд: “юм угаах”, “тоо бодох” гэх мэтээр хийх ажлаа төлөвлөж ирдэг гэсэн үг.
  • Монтессори хэрэглэгдэхүүн бүхэн хүүхдэд тохиромжтой байдаг. Өвөрмөц, энгийн, практик ач холбогдолтой, сонирхолтой, нүд булаам эдгээр хэрэглэгдэхүүнүүд хүүхдийг багшаас ямар нэг даалгавар өгөх, чиглэл хүлээхээс илүү өөрөө бие даан хөгжих нөхцөл боломж олгодгоороо давуу талтай. Монтессори сургалтын хэрэглэгдэхүүн нь тоглоом гэхээсээ илүү хүүхэд хөгжүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Монтессори хөгжлийн төв хэдэн онд байгуулагдаж ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгуулга вэ?

 

Ихэнх айлууд алдрай бяцхан хүүхдүүдээ гурван ой хүртэл гэртээ хардаг тул 0-3 насанд хүүхдийн өсөлт хөгжлийг хэрхэн дэмжих тухай асуудал өнөөгийн завгүй нийгэмд тулгамдсан асуудал болжээ. Үүний нэг тод жишээ бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд олон эцэг эхчүүд хүүхдээ Монтессори арга зүйгээр хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө авч эхэлснээс харж болно.

Олон залуу эцэг эхчүүд хүүхдээ бие даах чадвартай, өөртөө итгэлтэй, өөрөөр нь хөгжүүлэхийг хичээж байгааг харахад их бахархалтай санагддаг. Манай төвд дандаа аав, ээж, хүүхэд гээд гэр бүлээрээ хамтдаа ирдэг жишээ олон бий. Аавууд ч гэсэн хүүхдийнхээ хөгжил, хүмүүжилд их нухацтай ханддаг. Монтессори арга зүйг судалж, илүү танилцах тусам эцэг эхчүүд ч хүүхэдтэйгээ хамт хөгжиж, өөрчлөгддөг шүү.

 

Монтессори арга зүйг гэртээ хэрэгжүүлдэг эцэг эхчүүд ч манай оронд нэмэгдсээр байна. Жишээ болгон нэгэн ээжийн бүрдүүлсэн гэрийн орчингоос зарим зураг үзүүлье.

 

Монтессори ээж Н.Цолмонгийн 2 настай хүү Авиддаа бүрдүүлж өгсөн хооллох орчин. Хүү 7 сартайгаасаа эхлэн ширээнд суун хооллож сурсан.

 

Авид хүүгийн нэг ой хүрээгүй байхдаа чөлөөт цагаа өнгөрөөдөг орчин.

 

Монтессори ээж Т.Алтанзаяагийн 2 настай Сийлэн охиндоо зориулан бэлтгэсэн номын булан

 

2 настай Сийлэн охины гал тогооны хэрэгсэл 

 

Хооллох хэсэг

Монтессори арга зүйн зөвлөгөө, сургалт, уулзалт зохион байгуулдаг уу?

  • Улаанбаатар хотноо эцэг эхийн сургалт сар бүр зохион байгуулж байна.  Жишээлбэл, 3 дугаар сарын 23-ны өдрийн Бямба гарагт бид эцэг эхчүүдэд зориулсан 7 дах уулзалтаа товлоод байна. Манай төвийн үйлчлүүлэгчдийн хүсэлтээр уулзалт, сургалтууд ихэвчлэн 0-3 насны хүүхдийг Монтессори арга зүйгээр гэрийн орчинд хэрхэн хөгжүүлэх талаар явагддаг.
 

Эцэг эхчүүдийн сургалтыг сар бүр зохион байгуулдаг.

  • Мөн эцэг эхчүүд манай төв дээр хүүхэдтэйгээ ирж, мэргэжлийн багш нараас зөвлөн туслах үйлчилгээ авдаг. Харилцан ярилцан ажиглалт хийх замаар бид хүүхэд бүрт тохирсон зөвлөгөө өгч, эргэх холбоотой ажилладаг.
 
 

 

  • Багш нарт зориулсан Монтессори хэрэглэгдэхүүнтэй хэрхэн ажиллах тухай арга зүй, 3-6 настай хүүхдийн хөгжлийн талаар түлхүү зөвлөгөө, зөвлөмж явуулдаг. Илүү практик талаас багш нарын заах арга зүйг сайжруулах тал дээр анхаардаг юм.  
 

Мөн СӨБ-ын байгууллагууд манай төвд их ханддаг. Монтессори арга зүйгээр үзэл баримтлалаа боловсруулж, багш нараа бэлтгэх чадавхжуулах, хэрэглэгдэхүүн худалдан авах боломжтой. Мария Монтессори хэлэхдээ “Монтессори боловсролын арга зүй дэлхий нийтэд түгэх болсон хамгийн чухал шалтгаан бол багшаа сайн бэлтгэсэн явдал юм” гэж хэлж байсан. Багшийн хөгжил бол маш чухал асуудал юм. Шавийн эрдэм багшаас ч гэж Монгол ардын зүйр үг байдаг шүү дээ. Монтессори арга зүйд суралцсан, бэлтгэгдсэн багш:

  • Хүүхэд нэг бүрийг ажигладаг, судладаг.
  • Хүүхэд нэг бүрийг мэдэрдэг, ойлгодог.
  • Хүүхдийг хувь хүн гэж хүндэтгэдэг.
  • Шинжлэх ухаанч мэдлэгтэй.
  • Эрэлт хайлт хийж, шинийг санаачлагч
  • Хүүхдэд сонголт өгч, эрх чөлөөтэй байлгаж чаддаг.

 

ЭНЭ ЖИЛ ТАНАЙ ТӨВ ОНЦЛОГ АРГА ХЭМЖЭЭ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА УУ?

Энэ жил бид Монголын Монтессори багш нарын холбоо, Амстердам дах AMI (Олон улсын Монтессори холбоо) –той хамтран АМИ Монтессори олон улсын сертификат олгох сургалт зохион байгуулах гэж байгаад их баяртай байгаа. Сургалтыг АМИ мэргэшсэн сургагч гадаад багш урилгаар ирж явуулах бөгөөд дэлхийн жишгээр нийт 10 хоног буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-наас 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Арван хоног богино мэт хугацаа боловч хүүхдийн ертөнцийг хэвшмэл болсон өнцгөөс бус "нээрээ тийм байна шүү дээ" гэж бодогдохуйц шинжлэх ухааны судалгаанд суурилсан арга ухааны суурь мэдлэгийг олгох үр өгөөжтэй сургалт болох болно. Тэр дундаа 0-3 нас бол хүний хөгжил, хүмүүжил төлөвшлийн суурь тавигддаг үе учраас илүүтэй сонирхолтой бас адармаатай байдаг учраас зөв чиглүүлэг, хандлага, ойлголт маш чухал үе юм.

Энэхүү сургалтыг “Би ахиж хүүхэд төрүүлнэ, тиймээс 0-3 насны хүүхдийг хөгжүүлэх арга зүйг судалснаар олон арга зүйг судалж цаг алдагүй мэргэжилтний түвшинд хүүхдээ таньж, хөгжүүлмээр байна”  гэсэн зорилготой залуу ээж нар маш их сонирхож асууж байна.

Монтессори заах арга зүйн онол, практик ач холбогдлын талаар суурь мэдлэг олгох тус сургалтыг төгсөгч бүхэн AMI Classroom Assistants Certificate (Assistants to Infancy буюу 0 -3 нас) сертификат авна. Энэхүү ховор боломжийг ашиглан гурав хүртэл насны хүүхэдтэй хэн бүхэн, тэднийг хөгжүүлэхийн төлөө санаа тавьдаг хэн бүхнийг урьж байна.

  • Эцэг эхчүүд, асран хамгаалагч
  • Хүүхдийн сэтгэл судлаач, хүүхдийн эмч нар
  • Цэцэрлэгийн багш, арга зүйч
  • Сурган хүмүүжүүлэх байгууллагын удирдлага
  • Боловсролын чиглэлээр суралцаж байгаа оюутан, судлаачид
  • Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч нар гээд хүний хөгжлийг сонирхдог хэн бүхнийг урьж байна.

Олон оронд энэ сертификаттай сургалт сар бүр явагддаг. Манай улсад 0-3 насны ангилалд харин анх удаа зохион байгуулагдах гэж байна. Сургалтыг 20 гаруй жил Монтессори сургалтын чиглэлээр Америк, Итали, Солонгос зэрэг улсад ажилласан арвин туршлагатай мэргэшсэн гадаад багш явуулна. Сонирхуулж хэлэхэд, АМИ сертификат нь өөрөө олон улсад нэр хүнд сайтай тул гадаадын аль ч оронд Монтессори цэцэрлэгт ажиллах боломжийг нээж өгдөг онцлогтой. Энэ оны 4 дүгээр сарыг жишээ болгон авахад зөвхөн Монголд төдийгүй Япон, Англи, Латви, Испани зэрэг улсуудад адил төрлийн сургалт зохион байгуулагдах гэж байна (https://montessori-ami.org/training-programmes/assistants-courses).

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 9698-4588, 8907-0500, 99091575 болон ami.mongolia@gmail.com хаягаар авч болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.