ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан үндсэн зохицуулалтууд

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр /2019.03.14/ “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэх, санал солилцох хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нээж үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 17 хуулийн төслийн хамт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэж, Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд шилжүүлээд байна.

Өнөөдөр бид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй зохицуулалтууд, Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн санал, дүгнэлт, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар баримтлах байр суурийг сонсоно. Та бүхэн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн шинэчлэлийн асуудалд анхаарлаа хандуулж, санал бодлоо чөлөөтэй солилцон, мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцаж, хөдөлмөрийн хууль тогтоомжийг шинэчлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэлтэй  байна гэлээ.

Үүний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийлээ.

Тэрбээр, Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд баталж, өнөөдөр тус хуулийн шинэчилэлтэй холбогдуулан ээлжит хэлэлцүүлгийг хийж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байна, үүнд, ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн зохистой тэнцвэрт байдлыг бий болгох; Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах; Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох; Төрөөс хөдөлмөрийн харилцаанд тавих хяналтыг Олон улсын хэм хэмжээтэй уялдуулан өөрчлөх шаардлага үүсээд байна гэж танилцуулгын эхэнд тодотгов.

Түүнчлэн, хуулийн төсөлд тусгасан үндсэн зохицуулалтын хувьд, хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай, хугацаагүй, онцгой нөхцөлтэй байна гэв. 

 
 
 

Үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн байр суурийг ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулсны дараа уг хуулийн талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны баримтлах байр суурийг тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар танилцууллаа.

Тэрбээр, “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалын талаарх хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талын харилцан ойлголцлын баримт бичиг”-ийг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. МҮЭ-ийн холбооноос гаргах үндсэн саналын хувьд, салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллага хуулийн дагуу оролцох үүрэгтэй байхыг баталгаажуулах нь зүйтэй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажил олгогч, ажилтантай тохиролцсоны үндсэн дээр илүү цагаар ажиллуулах зохицуулалт. Учир нь, одоогийн үйлчилж буй хөдөлмөрийн тухай хуульд тодорхой тохиолдолд буюу байгалийн гамшиг, осол аюул, улс орны батлан хамгаалах зэрэгтэй холбоотойгоос бусад тохиолдолд илүү цагаар ажиллуулахыг хориглосон зохицуулалтыг дордуулсан.

Үйлдвэрлэлийн ослын хувьд, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох” зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн Маргааныг шийдвэрлэх хугацааны хувьд хэт сунжирч маргааны ач холбогдол алдагдана. /Одоогийн хуулиар хамтын маргаан 30 хоногт шийдэгдэж байгаа, ганцаарчилсан маргааныг 1 жилийн дотор шийдэж байгаа/ гэлээ.

Дараа нь Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар Хөдөлмөрийн тухай хулуийн шинэчилсэн найруулгын талаар Монголын ажил олгогч эздийн баримталж буй чиглэл, байр суурийг танилцуулав. Тэрээр, Хөдөлмөрийн хууль нь эдийн засгийн хөгжилд хүндрэл учруулаад зогсохгүй, ялангуяа хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд саад болох болов. Иймд шинэчилсэн хуулийн нэмэлтээр хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хоорондын харилцан үл итгэлцэлийг арилган баталгаажуулж,  хардалт, элдэв хэлбэрийн улс төржилт, хариуцлагагүйн зуд ноёрхсон өнөөгийн нөхцөл байдлыг, тухайлбал  ажилласан ч биш, ажиллаагүй ч биш тогтолцоог арилгаж, ажил хийвэл хийсэн шиг хийдэг, ажил хийлгэсэн бол өгсөн шиг өгдөг нийгмийн хариуцлагатай хөдөлмөрийн харилцааны шинэ тогтолцоог  бий болгох хуулийг батлуулах байр суурийг бид дэмжиж байна. Цаашид ажил олгогчоо, ажилтнаа аль алиныг нь хариуцлагатай байхыг хуулиар батлан гаргахад анхаарах хэрэгтэйг дурдаж байв.

Үндсэн илтгэлүүд сонссоны дараа хэлэлцүүлэгт оролцогчид санал, байр сууриа илэрхийлэхийн сацуу асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал,

Ажил олгогч болоод хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллөөс шинэчилсэн найруулгад илүү цагийн тухай заалтад нарийвчлал хийх шаардлагатайг онцолж байв.

Мөн энэ хуулийн зарим заалт нь “уриа” төдий л болсон харагдаж байна, энэ нь ажил хийх сонирхол, эрмэлзэллийг бууруулахаар байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд хүний эрх, ашгийг хамгаалах бус хүнийг ажил хийлгэх тал руу чиглэсэн хууль байх нь зүйтэй, эс бөгөөс өмнөх хуулийг мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.

Түүнчлэн, 45.1.2 гэсэн заалтыг хасах санал гаргаж байв, учир нь ажилтан нь сонирхолгүйн улмаас ажлаас гарсан тохиолдолд ажил олгогч нь заавал тэтгэмж олгох үүрэг хүлээдэг. Энэ нь хэн дуртай нь ажилд бүртгүүлээд хэсэг хугацааны дараа ажлаас гарч, тэтгэмж авдаг тогтолцоог бий болгох хуулийн заалт болоод байна. Мөн шинэ ажилтан дадлага, туршлагатай болсны дараа ажил хаях тохиолдол түгээмэл, түүнд хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт байхгүй байна гэлээ.

Ийнхүү, асуулт, хариултын дараа ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, энэ хуулийн зорилт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, ажилтан, ажил олгогч болон тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын хөдөлмөрийн харилцааны зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршиж байгаа юм гээд өнөөдрийн хэлэлцүүлэгт үнэтэй санал, зөвлөмж өгсөнд талархал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.44.18] 2019/3/14
12 жил хийж бгаа хууль ш дээ. Яасан бичиж дуусдаггүй хууль юм.
0 | 0 Хариулах
NARA [66.181.161.107] 2019/3/14
OT бол балмад аргаар хууль зөрчдөг. Тэрийгээ зүтгүүлэх нь лдээ
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.17] 2019/3/14
Ажил хийх, цалин авах гээд ямар ч баталгаагүй болжээ. Нэг дарга нь гадаад явах гэхээрээ хууль бус аргаар ажилтнуудынхаа цалинг 10-20% хасаад л хассан мөнгөөрөө гадаадын орноор зугаалаад явдаг болжээ. Үнэхээр амьдрах хэцүү болж!!!
1 | 0 Хариулах
Хас банк [161.202.72.155] 2019/3/14
Хас банкны захирал эмэгтэй жирэмсэн эмэгтэйг ажлаас нь халж байсан. Тэр үед гэдсэнд байсан хүүхдийн өмнөөс би чамтай тооцоо бодно ! Чи зүгээр жаргаад явж бай ! Чиний бүх мэдээлэл миний гарт байна ! Чи хуулиас дээгүүр хэн юм бэ?
2 | 0 Хариулах
Бас нэг дутагдал [202.179.31.104] 2019/3/14
Ажил олгогчид хэрэггүй гэрээгүй хүмүүсийнхээ жишээ нь ажил хайгаад өгсөн материалын мэдээллийг 6 сарын дараа сервер болон бусад газраасаа бүрэн устгах ёстой ! Устгаснаа уг хүнд заавал мэдэгдэх ! Соёлжъё ! Зэрлэгүүд ээ !
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/14
Монгол улс цагтаа муу ч гэсэн соц нийгэмд байсан тул хөдөлмөрийн харилцааг маш сайхан зохицуулж сурсан абйсан одоо харин зэрлэгүүд шиг тийм зүйл байхгүй болсон нь харагдана. үүнийг нэгэнт л хянах холбогдох яам байгаа бол заавал засч залруулах ёстой. Жирийн хэн нэгэн л ажилд орохоос нь өмнө ядаж гэрээг нь бичгээр хийж өгч соёлжиж сурах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Өөр дутагдал [202.179.31.104] 2019/3/14
Монголд байдаг өөр нэг дутагдал: туршилтын хугацаа гээд цалингүй ажиллуулдаг энэ буруу ! Үндсэн цалингаа авдаг шүү. Ганцхан туршилтын хугацааг л гэрээнд тусгаж өгснөөр тэр хүн туршилтын хугацаа дуусахаар эсвэл халагдах эсвэл жинхэнэлэх 2 замтай байдаг. Мөнгөнд бол ялгаа байдаггүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/14
Бүгд л адилхан ТЭГШ эрхтэй шүүх дээр очдог байх хэрэгтэй ! Шүүх дээр очихоос өмнө мэдээж өмгөөлөгч энэ тэр хоорондоо өөрсдөө ч болов ярих гээд үзнэ тэгээд болохгүй бол бүгд шүүх дээр очих эрхтэй. Бага хүнтэй газар ажилладаг гээд асуудлаа шүүхээр шийдүүлэх эрхгүй байна гэж юу гэсэн үг ?
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/14
Гадаадын компаниуд гаргах гээд байгаа ажилтандаа өөр газар ажил олж өгөөд байдаг нь энэ тэтгэмж өгөхөөс зугтах арга юм байна. Тиймээс алга болгож болохгүй л юм байна. Мөн хүнийг халахаа 3 сарын өмнөөс мэдэгдэх хэрэгтэй. гэж хөдөлмөрийн гэрээнд тусгах. Олон улсын жишиг шүү !
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/14
Бас жирэмсэн эмэгтэйчүүдийг хамгаалах хууль байдаг ч бодит байдал дээр ашиглагдахгүй. Эмэгтэйчүүдийг айлгаж ичээгээд л жирэмсэн халж байна. Хууль бус юм хийж байна ч гэж бодохгүй. Эмэгтэй дарга жирэмсэн эмгэтй халж байна ! Жирэмсэн эмэгтэй халагдахгүй байх хуулийн хамгаалалттай ! Шалгаач !
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/14
Хэзээ ч ажил олгочийн эрх ашигт нийцүүлж болохгүй. Тодорхой энэ сүүлийн юмнууд бол гай л байна. Туршлагатай болсон ажилтандаа тэгвэл илүү цалин өгөхгүй юу? Угаас ялгаатай байдаг.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/14
Шиэ ажилтан , туршлагатай ажилтан 2-ын цалин угаас олон улсад ялгаатай байдаг. Шинэ ажилтан чинь жигдрээд туршлагатай болбол цалинг нь нэмэх нь өөрсдийнх нь үүрэг. Шинэ ажилтантай адил хэмжээгээр цалинжаад яваад байхыг хэн ч хүсэхгүй.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/14
Зэрлэг байдлаас нь гаргаач энэ хэдэн юмнуудаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.104] 2019/3/14
Хөдөлмөрийн гэрээг ажилд ороход нь заавал хийдэг байхыг шаардах хэрэгтэй байна. Бүр шалгах хэрэгтэй байна. Төрийнх хувийнх бүгдэд нь гэнэтийн шалгалт хийж хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ үз гэрээг нь хийлгүй хүн худал ярьж ажиллуулаад байгаа газрыг өндрөөр торго, дор нь гэрээг нь хилйгүүл. Эмэгтэйчүүдийн асуудал хүнд байгаа. Жиэрмслэхгүй 5 жил гэдэг хууль бус хэлэлцээр хийсэн газруудтай тооцоо бод. Шүүх шийдэх ёстой болохоос эвлэрүүлэн зуучлах гэж сонин юм хийхгүй хө. Мөн дадлага болон туршилтын хугацааг гэрээндээ тусгах мөн цалин хөлсийг бүтэн олгох. Дадлагат бол таарсан хэмжээнд нь өгч болно. Бусад тохиолдолд цалин бүтэн олгогддог.
0 | 0 Хариулах