Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Galaxy Fold буюу анхны нугардаг дэлгэцтэй гар утсыг ойроос нягталж харах боломж

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Самсунг Электроникс компани өнгөрсөн долоо хоногт Galaxy Fold нэртэй нугалдаг дэлгэцтэй гар утас танилцуулсан нь дэлхийд анхных гэгдэж байна.

Танилцуулгын үеэр Самсунг шинэ бүтээгдэхүүнээ хүмүүсийн гарт бариулах, мэдрүүлэх боломж олгоогүй юм. Тиймээс Galaxy Fold яг яаж ажилладаг, ямар хэлбэр хийцтэй талаар мэдээлэл хомс байгаа.

Тэгвэл Самсунг өчигдөр Galaxy Fold бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй үзүүлсэн 4 минутын урт видео бичлэгийг гаргажээ.

Ухаалаг бугуйн цаг, утасгүй чихэвч зэргийг Galaxy Fold дээр тавиад утасгүйгээр цэнэглэж байгаа зэрэг сонирхолтой боломжуудыг энд харуулсан байна.

Galaxy Fold загварыг дөрөвдүгээр сарын 26-нд $1,980 үнээр худалдаанд гаргах гэж байгаа. Өнгөрсөн Ням гарагт Хятадын Хуавэй мөн ижил төстэй Huawei Mate X загварыг үзүүлсэн нь энэ оны хоёрдугаар хагаст $2,600 үнэтэй худалдаанд гарах ажээ.

Эх сурвалж: The Verge