Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Япон хүн хийсэн гэдгийг бидний хийсэн, бүтээсэн зүйл илтгэдэг байх ёстой

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 2 сарын 21
Сурталчилгаа

Текра ХХК-ийн Ерөнхий захирал, Амбассадор төслийн удирдагч Имай Тоёоказү: Япон хүний өвөг дээдсийнхээ өмнө баримталдаг нэг л зарчим байдаг. Бид хийж буй зүйлээ үнэнчээр гүйцэтгэхийг хичээдэг. Япон хүн хийсэн гэдгийг бидний хийсэн, бүтээсэн зүйл илтгэдэг байх ёстой.

Монгол улсын барилгын салбар эрчимтэй хөгжиж эхэлснээс хойш Япон гэсэн тодотгол бүхий барилгууд манай улсад баригдсаар 10 гаруй жил болжээ. Бидний ярьж заншсанаар Элчингийн гудамжинд нэгэн Японы 100%-ийн менежменттэй барилга баригдаж эхэлсэн бөгөөд Хүн төвт барилгын стандартыг хангасан гэдэг үг бидний сонирхлыг татсан юм. Энэ талаар бид Японы Текра ХХК-ийн Ерөнхий захирал,  Амбассадор төслийн удирдагч Имай Тоёоказүтай уулзаж ярилцсанаа хүргэж байна.


 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд Амбассадор төслийнхөө талаар танилцуулаач. Бидэнд Хүн төвт барилга гэдэг үг их сонирхолтой санагдлаа.

- Баярлалаа. Манай Текра компани Японы Ёкохама хотод төвтэй бөгөөд барилгын салбарт 18 жилийн турш ажиллаж одоогоор барилгын бүтээн байгуулалт, Япон болон Монгол, Украйн, Лаос зэрэг улсуудад барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Монголд Хоймор оффисын барилгын төслийн хяналтаар хамтран ажилласан. Хоймор барилга маань 2017 оны шилдэг барилга болсонд үнэхээр баяртай байдаг. Энэ удаад бид Амбассадор орон сууцны төсөл дээр Японы олон улсад танигдсан шилдэг архитектор, дизайнер Акихиса Кагэяама болон Япон инженерүүд, барилгын бүрэн бүрэлдэхүүн, борлуулалт маркетингийн 10 гаруй хүнтэй баг гээд компаниараа бие даан ажиллаж байна.

Юуны өмнө бид хүн төвт барилга гэж юу вэ гэдэг талаар танилцуулах хэрэгтэй байх. Япон улс болон дэлхийн барилгын чиг хандлага Хүн төвт барилгаруу чиглэж байна. Энэ нь ямар ч төрлийн барилга барьсан эцэс сүүлдээ тэнд хүн л байрладаг, амьдардаг, ажилладаг, суралцдаг. Энэ чиглэлээр World Green Building Council гээд Америкт төвтэй байгууллага анагаахын болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орон сууц, оффис, сургууль цэцэрлэг, эмнэлгийн барилгуудыг барихад тавигддаг шаардлагыг боловсруулж гаргасан нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байна. Үүний орон сууцанд тавигдах шаардлагыг бид өөрийн улсын баримталдаг минималист буюу эмх цэгцтэй байх төлөвлөлттэй хослуулан Амбассадор төсөлдөө шингээн Хүн төвт барилга буюу Healthy building концепциор бүтээж байна. Энэ шаардлагад 9 үзүүлэлт тусгагддаг бөгөөд хамгийн чухал 3 үзүүлэлт байдаг. Энд агаар, гэрэл, дулаан гэсэн үзүүлэлт. Энэ гурван үзүүлэлтийг хамгийн сайнаар хийх ёстой. Ингэснээр хүн амьдрах хамгийн суурь түвшинг хангажээ гэж үзнэ. Амбассадор төслийн хувьд Улаанбаатар хотын агаарын чанарыг хамгийн чухалд тооцож үзсэн.

Мэдээж утаатай байна гээд нийслэл хотоосоо, бизнесийн төвөөс нүүгээд явах боломжгүй шүү дээ. Тиймээс бид барилгадаа агаар шүүгчтэй эйр кондишн суурилуулж өгч байгаа. Гэрлийн хувьд орон сууц маань шалнаас тааз хүрсэн өндөр цонхтой бөгөөд бүх айл урагшаа харсан цонхтой. Тиймээс байгалийн гэрлийг хангалттай авах боломжтой. Дулааны хувьд бид тохируулгаар удирдах боломжтой шалны халаалтыг суурилуулж өгсөн. Шалны халаалт нь өрөөг жигд халаах үндсэн үүрэгтэй бөгөөд гэртээ хөл нүцгэн явахад  тухтай мэдрэмж өгдөг. Үндсэн гурван шаардлагаас гадна бусад үзүүлэлтийг ч бид бодолцон барилгын материал, тоноглол гэх мэт зүйлсдээ шингээж өгсөн байгаа.

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

 

- Үнэхээр мэдүүштэй зүйлс байна. Монгол улсын хувьд барилгадаа яг ингэж бодож шингээсэн барилга байдаг эсэхийг үнэхээр мэдэхгүй юм. Монголчуудын хувьд Япон улс гэдэг бол шууд чанар гэж буудаг л даа.

- Бидэнд ийм сайхан урмын үг хэлж байгаад баярлалаа. Япон хүн бүр сэтгэлдээ, өвөг дээдсийнхээ өмнө баримталдаг нэг зарчим байдаг. Энэ бол хийсэн бүтээсэн бүх зүйлсдээ чин сэтгэлээсээ ханддаг байдал. Ямар ч зүйл хийсэн үүнийг Япон хүн хийсэн гэдгийг бидний хийсэн, бүтээсэн зүйл илтгэдэг байх ёстой. Тиймээс бид бүх зүйлд, гадаад орнуудад бүтээн байгуулж буй барилгууддаа ч Япончуудын барьсан барилга гэж ярина шүү дээ... гэж бодож  дотоод сэтгэлдээ, хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ажилладаг.

- Энэ хандлага чинь үнэхээр их таалагдаж байна. Хэрвээ худалдан авбал энэ орон сууцны талаар илүү сайхан зүйлсийг мэдэх хэрэгтэй болох байх. Түрүүний яриаруу эргээд ороё хоёулаа. Яагаад заавал энэ байршлыг сонгов. Ийм төслийг арай өөр том талбайд цогцлоох ёстой юм шиг санагдаж байна.

- Манай улсын хувьд газар нутаг багатай, жижиг талбайд хэрхэн зохицуулан төлөвлөх талаар суралцсаар ирсэн улс. Монгол улс бол уужим газар нутагтай хаана бол хаана барилга барих боломжтой сайхан орон. Гэхдээ бидний хувьд хотын төвд хэрхэн зохицуулалт хийн барилга барих талаар илүү мэргэшсэн. Манай орон сууцны хувьд гурван зүгт гарцтай. Зүүн, урагшаа, баруун зүгт төв замтай шууд холбогдоно, мөн айл бүрийн цонхыг хаасан барилга байхгүй тул цонхоор харагдах харц сайтай. Энэ нь хотын төвийн барилгад хамгийн том давуу тал. Байршлын хувьд айлын өдөр тутмын хэрэгцээний байгууллагууд 500м-ийн радиуст байршиж байгаа.

Гэрээсээ гараад 250м алхаад л Шангри-Ла молл орно. Тэндээс банк, хүүхдийн тоглоомын төв, фитнесс болон худалдааны төвүүд гэх мэт бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой гэдгийг бүгд мэдэж байгаа. Дээрээс нь яг хажууд нь Хүүхдийн парк байгаа нь гэр бүлээрээ оройн амралт алхалт хийх хамгийн тохиромжтой газар. Хотын төвийн барилга учраас заавал ногоон байгууламж байх шаардлагагүй. Харин эмнэлэг, цагдаа гэх мэт нэн шаардлагатай газрууд ойрхон байх нь хамгийн чухал үзүүлэлт байдаг. Манай төслийн хувьд яг хажууд буюу 300м дотор байгаа нь маш том давуу тал.

- Өнөөгийн түгжрэл ихтэй цагт байршил хамгийн чухал үзүүлэлт болоод байгаа нь үнэн шүү. Архитектурын шийдэл талаасаа танилцуулаач.

Амбассадор төслийг барихдаа бид ноён Акихиса Кагэяаматай хамтран ажилласан гэж хэлсэн. Энэ архитекторын онцлог нь тухайн улс орны өв соёл, уламжлалыг маш сайн судалж, түүнийгээ бүтээл бүртээ тусгадагт байгаа юм. Амбассадор орон сууцны гадна экстерьерийг Монголын эртний өв соёл болох чулуун хөшөө, Монгол айлын хойморт байршдаг авдрын дүрслэлээс буулган шингээсэн. Дотоод интерьерийн хувьд нийтийн эзэмшлийн талбайд арьс болон сүүн шилэн ханыг оруулж өгсөн. Энэ нь мөн Монгол айлын ахуйг орчин үеийн шийдэлтэй хослуулсныг харуулж байгаа.

Айлын дотоод интерьерийн хувьд дулаан өнгүүдийг шингээж Хүн төвт барилгын шаардлагад илүү нийцүүлсэн. Дээрх үндсэн гурван шаардлагаас гадна бусад шаардлагуудад нийцүүлэн бид оршин суугчдын эрүүл мэнд, био хэмнэлд сайнаар нөлөөлөх талыг бодолцон шингээсэн байгаа. Мөн дээрээс нь оршин суугчдын тав тухыг хангах үүднээс Япон стандартын хөрөнгийн менежментийн үйлчилгээ болон консьерж үйлчилгээг үзүүлнэ. Нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, 24 цагийн камерийн хяналттай харуул хамгаалалт, ашиглалт үйлчилгээг нэгтгэсэн үндсэн үйлчилгээг үзүүлэхээс гадна консьерж үйлчилгээний хүрээнд шаардлагатай тохиолдолд үйлчилгээний ажилтан оршин суугчдын автомашиныг зогсоолд байрлуулах болон угаалгах, хоол захиалга хүргэлт, такси дуудлага, хими цэвэрлэгээнд хувцас өгөх гэх мэт үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй үзүүлэхээс гадна хүүхэд харах, гэр цэвэрлэх гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг үзүүлэхээр бэлтгэж байна.

Мөн бид худалдан авагчдаа анх байрандаа нүүж ирэхэд мэргэжлийн нүүлгэлтийн компанитай хамтран үнэгүй нүүлгэлт хийж өгнө. Энэ бүхэн маань нийлээд Япон стандартын үйлчилгээ болно гэж найдаж байна. Шинэ орон сууц худалдан авахаар бидэнрүү залгахаас эхлэн бид үйлчилгээнийхээ чанарт анхаарсаар байх болно. Үл хөдлөх хөрөнгө бол дэлхийн хаана ч хамгийн бага хийгддэг худалдан авалт юм. Тиймээс энэ худалдааг бид мартагдахын аргагүй байхаар бодолцон үйлчлэхийг хичээдэг.

- Экстерьер, интерьерийн шийдлийг сонсоход үнэхээр содон сонсогдож байна. Хотын төв мөртлөө үйлчилгээндээ ч, амрах, зугаалах газрууддаа ч ойрхон сонгодог байршил юм байна. Хүн хэлүүлж байж гэдэг чинь үнэн юм. Анх сонсоход үнэндээ сонирхолтой байршил гэж сонсогдоогүй ч таныг тайлбарлахад мэдрэгдэж байна. Чанарын тухайд та юу гэж хэлэх вэ?

- Япончууд бид арал дээр газар хөдлөлтийн маш идэвхтэй бүсд амьдардаг. Хэдхэн жилийн өмнө газар хөдлөлтөөс манай улс томоохон хохирол амссан та бүхэн мэдэж байгаа байхаа. Тиймээс газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг нэн түрүүнд авч үзэж барилгаа бүрэн цутгамал барихаас гадна Basaltwool компанийн 15см-ийн зузаантай чулуун хөвөнгийн дулаалга, Улаанбаатар хотын Асем вилла хотхонд тавигдсан Joydon брэндийн цонх зэргийг суурилуулж байгаа. Эдгээр нь дулаан алдалтгүйгээр тав тухтай, аюулгүй байх нөхцлийг хангасан гэж үзэж болох бөгөөд барилгын үндсэн бүтцийн хувьд яригдах чанарын үзүүлэлт юм.

Орон сууцны тоноглолуудыг мөн ийм сэтгэлээр сонгосон. Жишээ нь бид  Hitachi брэндийн агаар шүүгч бүхий эйр кондишн, Fujitec брэндийн 2 цахилгаан шат, Тото брэндийн тоноглол бүтээгдэхүүнийг байршуулахаар сонгосон. Мөн хүний эрүүл мэндэд ээлтэй материалаар хийгдсэн гал тогооны тавилга болон хувцасны өрөөний тавилга зэргийг хийж өгнө. Тиймээс өмнө хэлсэнчлэн Хүн төвт барилгын үндсэн концепцио барих үүднээс бид хэрвээ манай гэр бүл амьдарвал... гэдэг үүднээс барилгадаа хандан нэгэн сэтгэлээр Хүлээлтээс давсан чанар уриатайгаар ажиллаж байна.

- Сурвалжлагч миний хувьд үнэхээр сонирхолтой санагдлаа, манай уншигчдын хувьд ч адил байх гэж бодож байна. Танай орон сууцны борлуулалтын албатай яаж холбогдох вэ?

- Баярлалаа. Манай албан ёсны борлуулагч “Инвескор проперти менежмент” ХХК-тай 77774554 дугаараар холбогдон мэдээлэл аваарай. Мөн Амбассадор орон сууцны загварын байр 2-р сарын 22-ны өдөр нээлтээ хийн орон сууц сонирхогчдод илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд бэлэн болсон тул та бүхэн орон сууцанд хийгдэх бүх материал, тоноглолыг өөрийн биеэр үзэх боломжтой болсон байгаа.

- Манай Монгол оронд өөрийн гэсэн өнгө төрх бүхий шинэлэг орон сууцны төслийг бүтээн байгуулж байгаад баярлалаа. Цаашдын бүтээн байгуулалт бүр тань Хүн төвт барилгын шаардлагад нийцсэн сайхан бүтээн байгуулалт болох болтугай хэмээн ерөөе.

- Маш их баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.