Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн сайд хурдан галт тэрэгний видеог хурдасгаж үзүүлээд олны элэг доог болов

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Хэтрүүлдэг сайд Пиюш Гояал

Энэтхэгийн засгийн газрын төмөр зам хариуцсан сайд тус улсад явж эхлэх гэж байгаа анхны хурдан галт тэрэгний засварласан видео бичлэгийг тараасан нь илэрсэн байна.

Сайд Пиюш Гояал удахгүй нээгдэх Ванде Бхарат Экспресс хурдан галт тэрэгний видео дүрсийг твиттер, фэйсбүүк хуудсандаа Ням гарагт нийтэлсэн юм.

Тэрээр “шувуу мэт хурдан, онгоц мэт хурдан Энэтхэгийн анхны хурдан галт тэрэг” дотоод үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд бий болсныг энэ үеэр зарласан байна. Гэвч мэргэжилтнүүд удалгүй түүний видео бичлэг нь хоёр дахин хурдасгаж, засварласан дүрс болохыг илрүүлжээ.

Энэтхэгийн түүхэнд хамгийн хурданд тооцогдох шинэ галт тэрэг Ванде Бхарат Экспресс анхны аялалаа ирэх Баасан гарагт Дели болон Варанаси хотуудын хооронд хийх юм.

Гояал нь ерөнхий сайд Нарендра Модигийн танхимын хамгийн нэр хүндтэй сайд нарын нэгт тооцогддог. Гэхдээ тэр сошиал сүлжээнд мэдээлэл түгээхдээ алдаа гаргадгаараа бас алдартай.

2017 оны наймдугаар сард Гояал сошиал хуудсандаа LED гэрэлтүүлэгтэй авто замын фото зураг нийтлээд Энэтхэгийн засгийн газар улс орныхоо дэд бүтцийг хэрхэн хөгжүүлж байгааг магтан бичиж байв. Гэтэл энэ нь Оросын нэгэн хотын гэрэл зураг болохыг сүүлд иргэд илрүүлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian