Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавантолгой" ХК болон "Талх Чихэр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Урт үргэлжилсэн баяр, амралтын өдрүүдийн дараагаар буюу өнөөдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр I, II, III ангиллын 16 хувьцаат компанийн 23,951,284 төгрөгийн үнийн дүн бүхий 410,724 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Тавантолгой" ХК (TTL+6.59%) болон "Талх Чихэр" ХК (TCK+2.15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко Тур Бюро" ХК (JTB-10.81%) болон "Монгол Шевро" ХК (MVO-5.81%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

"TOP 20" индекс 0.32 хувиар буурч 21631.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,475,457,579,284.33 төгрөг болсон тухай Монголын Хөрөнгийн Бирж мэдээлжээ.

Энэ өдрийн арилжааны хамгийн өндөр өсөлттэй байсан "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж MMJ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "2018 онд  хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2 сая тонн нүүрс олборлон борлуулахаар байна. Гадаад болон дотоод зах зээлд нийт дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Коксжих, сул коксжих, коксжих чанаргүй болон эрчим хүчний нүүрсийг экспортлож,  дотоодын  зах зээлд нийлүүлж байна. Төлөвлөгөөний биелэлтийн хувьд 40 орчим хувьтай явж байна" гэж дурдаад буй. Одоогоор тус компанийн 2018 оны тайлан эцсийн байдлаар гараагүй байна. 

Өнөөдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.