Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хуучин гар утсаа Гэрийн хяналтын камер болгож ашиглах

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ танд ашиглахаа больсон хуучин гар утас байгаа бол түүнийгээ ашигтай зүйлд хувиргах аргыг санал болгож байна.

Хуучин ухаалаг гар утсыг тусгай аппликэйшнуудын тусламжтайгаар гэрийн хяналтын камер болгож болно. 

Ийм зорилготой аппликэйшнууд дүрсийг шууд дамжуулах, үүл (cloud) ашиглан дамжуулах, бичлэг үүсгэх, хөдөлгөөн мэдэрч мэдэгдэх зэрэг боломжуудтай байдаг.

Санал болгож буй хамгийн тохиромжтой аппликэйшн нь Alfred. Android, iOS хоёр системд ажилладаг уг аппликэйшн үнэ төлбөргүй. Хэрвээ мөнгө төлбөл бичлэгийн чанарыг сайжруулах, ойртуулж харах (zoom in), сурталчилгааг хасах зэрэг нэмэлт боломжуудтай.

Ашиглах дараалал:

  • Alfred аппликэйшныг хуучин болон шинэ гар утсан дээрээ татаж суулгах
  • Шинэ гар утсан дээр суулгахдаа Viewer буюу хянагчийн үүргийг сонгоно
  • Харин хуучин гар утсан дээр Viewer биш Camera үүргийг сонгож суулгах юм.
  • Хоёр утсан дээрээ хоёуланд нь нэг ижил Google экаунтаар нэвтэрнэ.

Үүний дараа ашиглахад бэлэн болох юм. Хөдөлгөөн мэдрэх, нүүрний болон арын камерыг сонгох, орчны дуу чимээг дамжуулах болон хориглох, харанхуйд ажиллах сонголтууд уг аппликэйшнд бий.

Хэрвээ та зөвхөн iOS гар утаснууд ашиглаж байгаа бол Manything бас нэг боломжит хувилбар юм. Зөвхөн Андроид тохиолдолд IP Webcam сайн сонголт болно.

Хяналтын камерыг байрлуулахын тулд танд тогтоогч хөл хэрэг болно гэдгийг санаарай.

 

Эх сурвалж: CNET