Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Бид 373 тэрбум төгрөгийн импортын бараа бэлэглэдэг

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол түмний уламжлалт сар шинийн баяраар иргэдийн хамгийн их анхаарал хандуулдаг зүйл бол  иргэдэд зочдодоо өгөх гарын бэлэг билээ. Үндэсний статистикийн газрын тайланд дурдсанаар жил бүрийн цагаан сарын баяраар Монголчууд дунджаар 357.3 тэрбум төгрөгийн импортын бараагаар бэлэг бэлддэг ажээ. Энэ нь тус баярыг тэмдэглэдэг өрхүүдийн 80 орчим хувийг эзэлдэг байна.

Тэгвэл бид үндэсний баяраар дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг  зочиддоо бэлэглэснээр   үлэмж хэмжээний эдийн засгийн эерэг дүнг бий болгохоос гадна, төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах зэрэг олон давуу талтай юм. Иймээс ч Юнител Групп “Монгол баяраар Монгол бэлэг”  уриалгыг гаргаж олон нийтийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна.

 

Юнител групп хэрэглэгчдэдээ зориулан үндэсний өв соёл, түүх дурсгалаа сэргээн сануулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхийг эрмэлзэн Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний хүчирхэг хаадын дүрээр бэлгийн картаа бүтээсэн билээ. Тус картын дизайн, зураглал, өнгө дүрс бүхэн Монголчуудын өв соёл, түүхийг бэлгэдсэн юм. Энэхүү карт   таны бэлдсэн бэлгийг чимэхээс гадна давхар үнэ цэнийг мэдрүүлэх бизээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.