2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11:00
S32
14°
12:00
S32
17°
13:00
S32
20°
14:00
S32
21°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
22:00
S31
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самсунг анх удаа гар утсанд 1TB багтаамжтай санах байгууламж суулгана

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани гар утсанд зориулж нэг терабайтын багтаамжтай санах байгууламжийг бөөнөөр үйлдвэрлэж эхэлснээ өчигдөр зарлажээ.

Embedded Universal Flash Storage буюу eUFS нэртэй уг системийг шинэ үеийн гар утаснуудад суулгаснаар үзүүлэлт нь зөөврийн компьютерын хэмжээнд хүрэх юм. 

Ийм багтаамжтай санах байгууламжинд 10 минутын урттай, 4k нягтралтай 260 ширхэг видео хадгалж болно. Өнөөдрийн ихэнх дээд ангиллын гар утаснууд 64Gb санах байгууламжтай байдаг бөгөөд ийм чанартай видеог ердөө 13 ширхэгийг багтаах боломжтой юм.

Шинэ бүтээгдэхүүний мэдээлэл дамжуулах хурд нь microSD картныхаас дээд тал нь 10 дахин өндөр байна гэж Самсунг мэдээлжээ.

Удахгүй зах зээлд гарах Самсунгийн Galaxy S10 ухаалаг гар утсыг 1TB багтаамжтай үйлдвэрлэгдэнэ гэсэн таамаг одоо яригдаж байгаа юм. Өнгөрсөн онд гарсан Galaxy Note 9 загвар нь 512Gb багтаамжтай байжээ.

 

Эх сурвалж: CNET

 

x