Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын хамгийн ахмад иргэн 112 настай

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын өндөр настай иргэдийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байгаа аж. Энэхүү мэдээллийг Хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргажээ.

Өндөр настнуудын 14 (12.1%) нь эрэгтэйчүүд, 102 (87.9%) нь эмэгтэйчүүд байгааг насаар авч үзвэл:

  • 100 настай 50 хүн, 
  • 101 настай 28 хүн, 
  • 102 настай 15 хүн, 
  • 103 настай 6 хүн,
  • 104 настай 6 хүн,
  • 105 настай 5 хүн,
  • 106 настай 1 хүн,
  • 107 настай 2 хүн,
  • 108 настай 1 хүн,
  • 110 настай 1 хүн,
  • 112 настай 1 хүн байна.
 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо