МОНГОЛЧУУД: Ил тод байдлаас зѳв оролцооны хувьсгал руу…
Нийтлэлч: Жулиан Диеркес; Дамдинням Гонгор
Монголын улс тѳр бужигнаан ихтэй, сүүлийн хоёр сар үйл явдал дүүрэн ѳнгѳрч байна.
Ил тод байдлын санаачилгаас Шилэн дансны хууль руу
Ил тод байдал. Энэ ойлголт сүүлийн 20 илүү жилийн турш дэлхий даяар бодлого тодорхойлоход хэрэглэгдэж ирсэн хэллэг л дээ. Маш энгийнээр тайлбарлавал аливаа мэдээллийг авах боломжтой иргэд тѳр засгийнхаа хариуцлагатай байдалд хяналт тавьж, тухайн тѳр засгийн бодлого шийдвэрийг нийт иргэддээ илүү үр ѳгѳѳжтэй, зѳв чиглэлд гарахад нь нѳлѳѳлѳх тухай зарчим юм.
Ил тод байдал болон засаглалын хоорондын харилцааны ойлголт нь анх Монголд 2005 оноос огцом ѳсѳн нэмэгдсэн уул уурхайн үйл ажиллагааны идэвхжил, шилжилттэй холбоотойгоор нэг томоохон итгэл тѳрүүлэх сэдэв болон орж ирсэн байдаг. Уул уурхайн огцом ѳсѳлтийг даган урган гардаг “Баялгийн хараал” гэх мэт сѳрѳг үр дагавруудаас сэргийлэх зорилготой олон санал санаачилгуудын дүнд ил тод байдлыг олон нийтийн дунд ойлгуулах, хариуцлагын тогтолцоог бий болгох тухай анхаарч эхлэхэд хүргэсэн юм.
- Олборлох салбарын Ил тод байдлын санаачилга 2007
- Авлигатай тэмцэх хууль, Агентлаг 2007
- Мэдээллийн эрх чѳлѳѳний тухай хууль 2011
- Тѳрийн ѳндѳр албан тушаалтны хѳрѳнгѳ орлогын мэдүүлэг 2012
- Шилэн дансны тухай хууль 2014
- И-баримт 2016
- Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулга 2018
Гадаад ѳр бa бонд
Монголын ѳнѳѳгийн санхүү эдийн засгийн эрсдэлтэй байдлын шалтгаан нь 2012, 2013 онуудад авсан асар том бондын ѳрүүдээс үүсэлтэй юм. Маш ихээр дарааллуулж авсан тэрхүү ѳрүүдийг үр дүнтэй зарцуулахын оронд дийлэнхийг нь популист тѳслүүдэд цацсан байдаг. Авсан ѳрѳѳ буруу зарцуулснаар Монгол Улс морио эмээллээд ѳрийн дарамт руу асар хурдтай орсон. Ингэснээр 2017 онд Олон Улсын Валютын сангийн хатуу гэрээтэй нүүр тулах хүртэл давхисан юм.
Энэ гэрээний дагуу Монголын Засгийн газар ѳрѳѳ бүрэн тѳлж дуустал үр дүнтэй хѳрѳнгѳ оруулах ямар ч эрхгүй болсон бѳгѳѳд нэмж ѳр тавчихгүй л бол магадгүй Оюу толгойн бүтээн байгуулалт дуусаж, бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх, нүүрсний зах зээлийн үнэ тогтмол ѳндѳр, тээврийн асуудалгүй болох хүртэл цувруулан тавьсан нүсэр ѳрѳѳс гарж чадахааргүй болсон.
Монгол ардын намын 2016 оны хэт олонх болсон ялалтын нэг шалтгаан нь энэ их ѳрийн зарцуулалтыг нэхсэний үр дүн гэж харагдаж болох ч зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэхсэн үйл явдал тийм ч идэвхтэй болоогүй юм.
60 тэрбумын хэрэг
Монголын түүхэн дэх хамгийн том авлигын хэргүүдийн нэг бол 60 тэрбумын хэрэг юм. Монголын тѳрийн албан тушаалуудыг зарснаар 2016 оны Их хурлын сонгуулийн зардал босгох тухай Монгол ардын намын дарга асан М.Энхболд ба бусад удирдлагад танилцуулж буй аудио болон видео бичлэг задарсан дуулиан. Энэ хэрэг одоо болтол шийдэгдээгүй бѳгѳѳд хэргийн гол оролцогч гэж тооцогддог М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хашсаар байгаа. Саяхан болсон жагсаал цуглаанууд ч түүнийг огцруулах шаардлагын хүрээнд болсон билээ.
Хэдийгээр тэр энэ хэргээр шүүгдээгүй ч энэ үйл явдал, яриа болсон гэдгийг үгүйсгээгүй нь анхаарал татдаг. 60 тэрбумын бичлэгүүд ил болсноор иргэд, олон нийт тус үйл явдал болсныг баримттай харж, итгэж, үйл явдалд ѳѳрсдийн үнэлэлт дүгнэлттэй болцгоосон юм.
ЖДҮ буюу Жижиг, дунд бизнэсийг хөгжүүлэх сангийн дуулиан
2018 оны сүүлээр гарч ирсэн ЖДҮ-ийн дуулиан нь монголчуудын хувьд ил тод байдлын тухай эрх зүйн зохицуулалтуудыг жинхэнэ утгаар нь ашиглаж, үйл явдалд шууд, үр дүнтэй, бодит үндэслэлтэйгээр оролцож эхэлсэн анхны тохиолдол юм.
Иргэдийн энэ оролцооны суурь 2018 оны тавдугаар сард Жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх сангаас нэн бага хүүтэй зээл авсан компаний эзэмшигчдийн мэдээллийг олон нийтэд ил болгосноор тавигдаж, дуулиан болох шалтгаан болсон ажээ. 2018 оны зургаадугаар сарын 21-нд Монголын парламент Бүртгэлийн ерѳнхий хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаа зарласан. Харин наадмын ѳмнѳ болсон энэ хуулийн ѳѳрчлѳлтѳд олон нийт тѳдийлэн анхаарал хандуулаагүй байдаг.
Видео, iKon.mn хэрхэн ажилласан тухай товч танилцуулгыг үзнэ үү,
Ойрын үед болж буй үйл явдлуудын урт хугацааны чухал үр дүн
Одоогоор Монголын улс тѳрд юу болох нь маш тодорхойгүй хэвээр байна. Гэвч ямар нэг хувьсгалын ѳѳрчлѳлт ирж байгаа нь ойлгомжтой болсоор байгаа юм.
Одоогоор энэ нь огцом ѳѳрчлѳлт байх уу, эсвэл аажмаар хийгдэх реформ байх уу гэдгийг хэлэхэд эрт байна.
Авлигын үнэ цэнд хандах хандлагын ѳѳрчлѳлт
Нэг зүйл их тодорхой болж байгаа нь юу вэ гэвэл улстѳрчид, тѳрийн албан хаагчид нэгэн тооцоолол хийх боломжтой болж байх шиг байна.
Тэд авлигаар авч болох санхүүгийн эх үүсвэрийнхээ хэмжээг авлига авснаар шийтгэгдэж болох ял ба түүнийг “аргалах”-аар хууль сахиулагчдад тѳлж болох хахуулийн хэмжээтэй харьцуулж бодож болохуйц болж байх шиг. Олон хүний амыг хаахад их л мѳнгѳ ордог байх даа…
Ихээр “хусвал” ялгүй салдаг байж магадгүй зүй тогтол ажиглагддаг. Жишээ нь, "Чингис" бонд болон ЖДҮХС хоёрын хэмжээг харьцуулж харж болох юм. Гэхдээ ил тод байдал, түүнийг ашиглаж авлигын эсрэг тэмцэлд зѳв оролцдог иргэдийн хүч чадлаар авлигын хулгай бүхэн ил болох боломжтой гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.
Буруутан тодруулах тоглоомд хандах хандлагын ѳѳрчлѳлт
Ѳнѳѳдрийг хүртэл монголчууд авлигын эсрэг хэн нэг хувь хүн, бүлгийг буруутгасаар иржээ. Хамгийн тод жишээ гэвэл 2017 оны Ерѳнхийлѳгчийн сонгуулийг нэрлэж болох юм.
Ил тод байдал, түүнийг ашиглах эрх зүйн хэрэглэгдэхүүнүүдийн боломж болон зѳв, зохистой улс тѳрийн оролцооны үр дүнд илүү олон монголчууд хариуцлага, хууль, шүүх, ерѳнхий тогтолцооны суурь сул байгааг олж харах болно.
Тийм ээ, хувь улстѳрч, тѳрийн албаныхан ЖДҮ сангийн буруутнаар тодроод байгаа нь үнэн. Гэвч ил тод байдал байхгүй байхаар зохицуулагдсан байсан тѳрийн сангуудын систем нь жинхэнэ асуудал бѳгѳѳд буруутан хувь хүмүүсийг тѳрүүлээд байгааг ил тод байдал олон нийтэд ойлгомжтойгоор харуулж ѳглѳѳ.
Хувь хүнийг, эсвэл намыг үнэлж дүгнэх системтэй зѳв оролцооны аргачлал эрх зүйн хүрээнд бэлэн байсаар байтал хэрэглэхгүй тэднийг ээлжилж сольсоор бид амжилтад хүрсэн үү? гэж асууцгаах болно.
Үзэл суртлын тархи угаалтад хандах хандлагын ѳѳрчлѳлт
Улс тѳрийн тархи угаалтын үер сонгогчдыг бодит байдлыг олж харах сөхөө өгөлгүйгээр сатааруулж байна. Ил тод байдал, түүний хэрэглэгдэхүүнүүдийн тусламжтайгаар сонгогчид бодит баримтууд дээр дүгнэлт хийж, наад талын ѳнгөлѳн далдлалт биш, цаад үндсэн шалтгааныг олж харах чадвартай болж эхлэх юм. Энэ чадвар ѳсѳх хэрээр популизмд автахгүй хамгаалалттай болж эхлэх юм.
МАНАН салаа замын эхэнд
Ардчилал ба Шударга ёс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
