Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн учир 14 хоногийн хорио тогтоогоод байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 14
iKon.MN

Орон нутагт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрч, 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Энэ талаар эх сурвалж "Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн харьяат төвлөрсөн хогийн цэг орчим гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн учраас нэгдүгээр сарын 13-наас эхлэн 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Өвчин гарсан газарт ариутгал, халдваргүйжлийг хийгээд байна. Өнөөдөр өглөө мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 60 ААН-д гахайн мялзан өвчнөөс сэрэмжлүүлэх чиглэл өгч, ариутгал халдваргүйжлийг хийлээ.

Мөн тус суманд гахайн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоож, худалдаа үйлчилгээний газруудад зарагдаж байгаа гахайн мах, махан бүтээгдэхүүнийг битүүмжилж, худалдаалахыг хориглосон.

Тус суманд гахайн аж ахуй эрхэлдэг нэг ААН, 17 иргэн байдаг. Эдгээрт ариутгал хийгдсэн" гээд гахайн аж ахуй эрхлэгч иргэд, ААН-үүд сэрэмжтэй байж шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мэдээлэхийг анхаарууллаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: