Толгой өвдөх, ой санамж муудах, стресст орох, үе мөч өвдөх, амархан ядрах, анхаарал төвлөрөхгүй нойр хүрэх шинж тэмдгүүд нь хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүний анхны шинж тэмдгүүд юм. Улаанбаатар хотод амьдарч буй бүх хүнд энэ асуудал үүсч эхлээд байна. Энэ нь мөн зүрх судасны өвчин, уушгины үрэвсэл үүсэх үндсэн шалтгаан болж буй юм. Утаа, агаарын бохирдлоос болж жирэмсэн эхүүдэд үүсч буй тонус, хожуу үеийн хордлого хэвлийд буй хүүхдийн хүчилтөрөгчийн дутагдал буюу тархины даралттай хүүхэд төрөх голлох шалтгаан болж байна.
Агаарын бохирдлыг дагасан энэ чимээгүй тахлын эсрэг МОНОС эмийн сан жил бүр хүчилтөрөгчийн аяныг нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг билээ. Энэ жил 2019 оны 1-р сарын 31-ийг дуустал 50 салбараар хүчилтөрөгчийн аяныг эхлүүллээ. Та бүхэн тус аяны хугацаанд нэр заасан 50 салбараар өглөөний 09-11 цаг хүртэл хүчилтөрөгчийн коктейлоор үнэгүй үйлчлүүлэх боломжтой.
Хүчилтөрөгчийн коктейлийг анх ЗХУ-ын академич Н.Н.Сиротинин нээжээ. Тэрбээр хүний хоол боловсруулах систем, хүчилтөрөгчийг ялгаж цусанд нэвтрүүлдэг болохыг туршилтаар тогтоосон юм. Улмаар хүний хоол боловсруулах эрхтэнд хүчилтөрөгч хүргэхээр ажиллаж хүчилтөрөгчийн коктейль бүтээсэн. Ийнхүү ЗХУ-ын эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн коктейлийг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн түүхтэй.
Хүчилтөрөгчийн коктейлийн ач тус:
Хүчилтөрөгчийн коктейлийг хэрэглэх заалтууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!