Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" жагсаал болно

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн хөгжлийн төвд

09:00 цагаас тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХСҮТ, ГССҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлгийн тархины үхэл тодорхойлох баг Хамтран ажиллах гурвалсан гэрээнд гарын үсэг зурна.

Чуулганы танхимын үүдэнд /Төрийн ордонд/

10:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах тогтоолд гишүүдээр гарын үсэг зуруулах асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

ОБЕГ-т

10:00 цагаас “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” эхэлнэ.

Эмгэг судлалын үндэсний төвд

11:00 цагаас “Уушги тоосжих өвчин ба Асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд зайн оношилгооны төхөөрөмж хүлээлгэн өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Иргэн Т.Золбаяр “60 тэрбумын хэрэг”-ийн талаар мэдээлэл хийнэ.

Сүхбаатарын талбайд

12:00 цагаас "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал болно.

ТӨБЗГ-т

14:00 цагаас "Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний аргачлал" хэлэлцүүлэг болно.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд

14:00 цагаас “Үйлдвэржилтийн өрөг Баянзүрх дүүрэг” хэлэлцүүлэг болно.

Эрүүл мэндийн яамны "А" танхимд

15:00 цагаас Д.Сарангэрэл Сайд БНСУ, БНЭУ, Япон, БНХАУ, БНФУ, ОХУ улсуудад эрүүл мэндийн тэргүүлэх 32 чиглэлээр суралцах 139 эмч нарын төлөөлүүдтэй уулзана.