Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайд шинэ жилийн баярын тоглолт арванхоёрдугаар сарын 31-ний 22:00 цагаас эхэлнэ

ikon.mn
2018 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд нийслэлийн иргэд төв талбайдаа цуглаж он гаргадаг билээ. Цугласан ард иргэдэд зориулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газраас шоу тоглолтыг зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд иргэдтэйгээ хамтдаа хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авдаг.

 “Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт энэ жил Д.Сүхбаатарын талбайд 12 дугаар сарын 31-ний 22:00 цагаас эхэлж 01:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ.

Мөн нийслэлийн 9 дүүрэг тус бүр өөрсдийн нутаг дэвсгэртээ иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

  1. Багануур дүүргийн хувьд “Хүслийн шинэ жил” харшийн наадам  зохион байгуулах, дүүргийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулна.
  2. Баянгол дүүрэг 2018 оны “Шилдэг байгууллага”, “Шилдэг ажилтан” шалгаруулах “Алтан Жанрайсиг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 100-н өвлийн өвгөний парад болно.
  3. Баянзүрх дүүрэг амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн 1,000 хүүхдийн нэгдсэн шинэ жилийн баярыг зохион байгуулах, дүүргийн 28 хороонд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулна.
  4. Багахангай дүүрэг хүүхдийн “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагаа болно.
  5. Чингэлтэй дүүрэг “Мөсөн хотхон” байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулна.
  6. Хан-Уул дүүрэг Соёлын ордны дугуйланд хамрагддаг сурагчид, ЕБС-ийн сурагчдад шинэ жилийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын тоглолт үзүүлэх, дүүргийн зорилтот бүлгийн 1,600 хүүхдэд Харшийн сүлд модны наадам зохион байгуулна.
  7. Налайх дүүрэг төв талбайдаа мөсөн баримлууд байрлуулах, чимэглэл хийнэ.
  8. Сүхбаатар дүүрэг 5 номинацаар дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах, 8 номинацаар “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах, тусгай сургалттай 29,116,186-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулна. 

Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.