Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Монголчууд хөвгүүд олонтой

Б.Ану
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Монголын хүүхдүүд 2016, 2017" статистикийн эмхэтгэл гаргажээ. Энэхүү эмхэтгэлээс бид Монголын хүүхдүүдийн талаарх онцлох 10 статистик мэдээллийг түүн хүргэж байна. 

МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД: Онцлох 10 статистик  

1.  Монголчууд хөвгүүд олонтой

Монгол улсад 2017 оны байдлаар 0-17 насны 1 сая 82 мянга 959 хүүхэд байна. Энэ нь нийт хүн амын 34.07 хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээр хүүхдийн 607 мянга 80 нь буюу талаас их хувь нь орон нутагт амьдарч байна. 

Мөн хүүхдүүдийн 551,775 мянга нь хүү, 531,184 мянга нь охин байна. 

График 1, Хүүхдүүдийг нас, хүйсийн бүлгээр ангилж харвал, 

2.  Хамгийн олон хүүхэдтэй аймаг бол Хөвсгөл

График 2, Хүн амын тоо болон хүүхдийн тооны харьцаа, УБ-т нийт хүүхдийн 44% нь байна.

3.  2007-2017 онуудад үрчлэгдсэн хүүхдийн тоо

График 3, Үрчлэгдсэн хүүхдийн тоо, 

4. Бүтэн болон хагас өнчин хүүхдийн тоо тасралтгүй буурч байна

График 4,  Хагас болон бүтэн өнчин хүүхдийн тоо, 

5. Заавал хийх даржлаажуулалтад хамрагдсан хүүхдийн тоогоор Увс, Говь-Алтай аймгууд тэргүүлж байна

График 6, Заавал хийх даржлаажуулалтад хамрагдсан хүүхдийн тоо, аймгаар 

6. Тав хүртэлх насны тураалтай хүүхэд Увс аймагт хамгийн их байна

График 7, 2017 оны байдлаар 0-5 хүртэлх насны хүүхдэд тураалтай хүүхдийн эзлэх хувийг аймаг, нийслэл тус бүрээр харууллаа,

7.  Хөвсгөлд нялхсын эндэгдэл хамгийн өндөр байна

Нялхсын эндэгдлийн түвшнийг амьд төрсөн 1,000 хүүхдэд ногдох нэг хүртэлх насандаа /0-364 хоногтой/ эндсэн хүүхдийн тоогоор илэрхийлнэ.

2017 оны байдлаар Хөвсгөл аймагт 23.1 хувьтай байгаа нь бусад аймаг, нийслэлээс нялхсын эндэгдлийн түвшингээрээ хамгийн өндөр түвшинд байна.

График 8,  Нялхсын эндэгдэл, аймгуудаар, 

8. ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ЖИРЭМСЛЭЛТээр хамгийн их аймаг бол Говьсүмбэр

Өсвөр насны охидын жирэмслэлтийн коэффициентыг аймаг, нийслэлээр, 2017 оныг харууллаа. Говьсүмбэр аймaгт өсвөр насны охидын жирэмслэлтийн коэффициент 48.3 байгаа нь 15-19 насны 1,000 охид тутамд 48-49 охин жирэмсэлж байгаа хамгийн өндөр дүнг харуулж байна. Энэхүү үзүүлэлтээр хамгийн бага дүнтэй Баян-Өлгий аймагт 8.4 дүнтэй байна.

График 9,  Өсвөр насны охидын жирэмслэлтийн коэффициент,

9.  БАЙНГЫН АСАРГААНД БАЙДАГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭЗЛЭХ ХУВЬ 

Байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй эсвэл оюуны хөгжлийн бэрхшээлтэй сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй байхыг ойлгоно. 

Байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эзлэх хувийг аймаг, нийслэлээр харууллаа. Өмнөговь аймагт 2017 оны байдлаар нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87,3 хувийг байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай байдаг хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд эзэлж байна.

График 10, БАЙНГЫН АСАРГААНД БАЙДАГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭЗЛЭХ ХУВЬ, 

10. НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХӨД АМЬДАРЧ БАЙГАА ХҮҮХЭД

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа хүүхдийн тоог аймаг тус бүрээр харуулсан байна. Үүнээс харахад Улаанбаатар хотод 151,161 хүүхэд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа хамгийн өндөр дүнг харуулж байна. 

Баян-Өлгий аймагт нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 9,340 өрхийн 22,632 хүүхэд бүртгэлтэй байна. 
Энэ нь нэг өрхөд дунджаар 2-3 хүүхэд амьдарч байгааг харуулж байна.

График 11, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХӨД АМЬДАРЧ БАЙГАА ХҮҮХЭД, 

 

Статистик мэдээлэлтэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.