ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Цаг уурын өөрчлөлтийн улмаас Японд хортой загас зооглох нь улам аюултай болоод байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Японд фугу нэртэй загасны мах тансаг хүнсэнд тооцогддог. Гэхдээ энэ загасны биеийн тодорхой хэсэгт үхлийн аюултай хор байдаг тул тусгай мэргэжлийн тогооч л түүгээр хоол бэлдэх чадвартай байдаг юм.

Хэдийгээр аюулыг нь мэддэг ч жил бүр тодорхой тооны хүмүүс фугу загасны маханд хордож амиа алддаг байна.

Фугу загасны мах маш үнэтэй, жилийн хамгийн эрэлттэй үедээ килограмм нь $265 орчим үнэ хүрдэг. Тэгвэл одоо нэгэн шинэ асуудал фугу загасны махыг зооглоход саад болж эхэлжээ.

Японы арлуудын эрэг орчмын тэнгисийн ус цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр халж эхэлсэн нь фугу загасны төрөл зүйлүүдийг хоорондоо эвцэлдэж, эрлийзжихэд хүргэсэн байна.

Ингэснээр шинэ аюул бий болсон нь эрлийз фугу загасны хортой хэсгийг олоход хэцүү болсон явдал юм. Ердийн фугу загасны хор элэг болон үржлийн эрхтэнд нь байдаг тул хялбар салгаж болдог. Гэтэл эрлийз фугу загасны хор биеийн өөр хэсгүүдэд шилжсэн нь аюул учруулж байна.

Мэргэжлийн тогооч хортой хэсгийг ялгаж чадахгүй л бол хүний амь насанд хүрэх аюултай юм.

Тиймээс Японы засгийн газар эрлийз фугу загасыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхааруулжээ. Гэтэл дахиад нэг асуудал үүссэн нь эрлийзийг жинхэнэ фугу загаснаас ялгаж таних боломж маш бага байна.

Туршлагатай мэргэжилтнүүд ч эрлийз фугуг гаднаас нь хараад танихгүй байгаа юм. Бүр хоёр дахь үеийн эрлийз фугу нь хүртэл цэвэр цусны төрлөөсөө ялгахын аргагүй адилхан байгаа ажээ.

Бас нэг аюул нь эрлийз фугу маш түргэн олширч байна. Өнгөрсөн зургаадугаар сард Мияги мужийн Номхон далайн эргээс нэг өдрийн дотор барьсан фугу загасны 20 хувь нь эрлийз байжээ.

Одоо Японы засгийн газар асуудлыг анхааралтай судалж, эрүүл мэндийн яам нь есдүгээр сараас хойш фугу загасны талаар мэдээлэл цуглуулж эхэлжээ.

Мөн фугу загасаар бизнес эрхлэгчид энэхүү аюултай амьтны махаар хоол бэлддэг тогооч нарын тусгай зөвшөөрөл, лицензийг шинэ нөхцөл байдалд тааруулан шинэчлэхийг засгийн газраасаа шаардаж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Quartz

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [120.142.31.236] 2018/12/12
manaid achgui yaaj iim zagas bgaagui ym baisan bol ene heden avilgalchid tseej bayanii durd togloson hudlaa garuudad erliiziigni iduulehgui yu
0 | 0 Хариулах
Irgen [24.5.242.103] 2018/12/12
Elbegee, Enkhbold ntr t iduulvel shn zagas bndaa.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.107] 2018/12/12
Тэд нарыг сонгосон монголчуудад бүгдэд нь идүүлбэл таарна
0 | 0 Хариулах
зочин [103.9.90.98] 2018/12/11
манайхан ширээ сандал, утаа униараа яриад сууж байдаг хаха
0 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/12/11
fugu zagasiig idehgui baih n teneg hereg ideh n ch mun teneg yavdal gedeg yaponii zuir ug baidag
1 | 1 Хариулах
Зочин [202.21.106.125] 2018/12/11
yoponii huns ch auyltai um aa. Manaihanii huns hor auyl ni baga um daa.
1 | 1 Хариулах
Зочин [219.115.178.18] 2018/12/12
Mal mini mah chini ter chigte ovchtei bn heze manaid ayulgui huns bla jpn ene zagasaar dutahgui ok
0 | 0 Хариулах
Зочин [118.228.192.222] 2018/12/11
Идэхээ л больж дээ
1 | 1 Хариулах
Зайлуул даа [49.180.132.62] 2018/12/11
Ямар ч өрөвдмөөр, ямар ч муу орчуулдым дээ хөөрхий
4 | 5 Хариулах
Зочин [123.147.246.17] 2018/12/11
яачаад байгаан. ойлгогдож л бншд
0 | 3 Хариулах
Зочин [77.172.23.29] 2018/12/11
Хэвлэл мэдээллийн алба ойлгогдох төдийгөөр хязгаарлагдаж болохгүй л дээ.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.182.88] 2018/12/11
Дулаарал биш газар хөдлөлтөөс болж дэлбэрсэн ФҮКҮШИМАГИЙН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦаас гарсан хөргөлтийн ус одоо ч далай руу асгарсаар байна Цацрагт идэвхт бодисоор дүүрсэн хөргөлтийн усанд хордсон далайн амьтад мутацийн өөрчлөлтөнд орсон энэ талаар оросууд баталсан Япончууд эдийн засгаа хамгаалах гэж нуудаг
4 | 1 Хариулах
Зочин [172.58.136.231] 2018/12/11
Orosuud batalsan!!!
0 | 1 Хариулах
Зочин [219.115.178.18] 2018/12/12
Ats ah nar chini yum batlah bitgii hel olsoj uheh deere tulaad bna mala
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.16] 2018/12/11
Маш хэрэгтэй загас байна хохо.
0 | 1 Хариулах
Зочин [120.142.31.236] 2018/12/11
bi fugu zagas iddegguiee ter gadaad yaahuu mgliinhoo hunsnii asuudald anhaarai
4 | 1 Хариулах
zochin [202.55.183.178] 2018/12/11
ene radiatsid hordson dalain usnaas bolj bh magadlal ondortei. japanuud l halalt gd bg blhoos
3 | 2 Хариулах
Зочин [219.115.178.18] 2018/12/12
Medej bga maniar heluulehgui mash yuma nuudag uls orni nuuts gej bna orko
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.152] 2018/12/11
dahin neg asuudal garsan ni fugu hos belegtei bj magadgui
0 | 1 Хариулах
Зочин [120.16.211.92] 2018/12/11
ФУГУ ЯЛНАА
5 | 1 Хариулах