Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчид АНУ-ын зах зээлд нийт 20 сая автомашин борлуулснаа зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч Хьюндэй Мотор, түүний нэг салбар Киа Моторс компаниудын өнгөрсөн 33 жилийн турш АНУ-ын зах зээлд борлуулсан автомашины тоо нь 20 саяд хүрснийг өнөөдөр зарлажээ.

Хьюндэй нь одоо нийт борлуулалтын хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг. Тус компани 1985 оноос эхлэн АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэж эхэлсэн ажээ.

Өнгөрсөн хугацаанд Хьюндэй нь 12.22 сая, Киа 7.85 сая автомашиныг АНУ-ын зах зээлд борлуулснаас хамгийн олон зарагдсан загварууд нь төрөл тус бүрдээ Elantra compact, Sonata, Santa Fe, Sorento байсныг мэдээлсэн байна.

Голдуу седан загварыг үйлдвэрлэдэг Солонгосчууд сүүлийн үед crossover, SUV төрлийн машинуудыг таашаадаг болоод байгаа Америкийн зах зээлд өрсөлдөхөд бэрхшээлтэй тулгараад байна.

Тиймээс тэд өнгөрсөн зун шинэ загварын Santa Fe crossover-ийг АНУ-д гаргасан бол ирэх онд Palisade нэртэй цоо шинэ SUV танилцуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Yonhap News