2019/05/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,647.27₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
21:00
S29
10°
22:00
S29
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S32
07:00
S30
08:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийг Алтан гадас одонгоор шагнав

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийг үндэсний боловсон хүчин бэлтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Шагналыг тус сургуулийн 100 жилийн ойн Хүндэтгэлийн хурлын үеэр Геологи, уул уурхайн сайд асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийн 1963 оны төгсөгч Ч.Хурц гардуулан өгөв.

Хөдөлмөрийн баатар Ч.Хурц шагнал гардуулсны дараа Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийн үе үеийн Монгол төгсөгчдийг төлөөлөн үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, манай сургуулийн төгсөгчид Монгол Улсын Геологи хайгуулын салбарт нэр төртэй, үр бүтээлтэй, мэргэжил нэгт нөхдийгөө манлайлан ажиллаж ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд үе үеийн монгол төгсөгчдийг төлөөлөн манай улсын геологи хайгуулын салбарын уураг тархи нь болсон 10 гаруй хүн уригдан оролцож байна хэмээн онцлон хэлэв.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x