Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сайн дурын ажил, үйл ажиллагааг хандив эсвэл халамж гэж ойлгох уу?

ikon.mn
2018 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

“Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-аас жил бүрийн 12 сарын 5-ны өдөр болдог Олон улсын сайн дурынхны өдрийг угтан олон нийт болон хүүхэд, залуучуудад сайн дурын үйл ажиллагааг зөв сурталчлан таниулах, сайн дурын ажлын үнэ цэнийг ойлгуулах зорилготой “Манлайлал ба сайн дурын ажил” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-аас зохион байгууллаа. 

Энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа сайн дурын үйл ажиллагааг сурталчлан таниулсан томоохон үйл ажиллагаа болсон юм.

Манлайлал гэдэг сэдвийг сүүлийн жилүүдэд нэлээдгүй ярьдаг болсон. Тэгвэл манлайлахын тулд сайн дурын ажилд оролцох уу? эсвэл сайн дурын ажил хийхийн тулд манлайлах уу? Мөн сайн дурын ажил, үйл ажиллагааг зөвхөн хандив эсвэл халамжийн үйл ажиллагаагаар ойлгох уу? Бусдад туслая гэсэн сэтгэлээс гадна өөрийгөө эерэгээр өөрчлөх, өөрийгөө илүү таньж мэдэж, өөрийгөө сорьё гэвэл БИ сайн дурын ажлыг хаанаас, юунаас эхлэх вэ? гэх мэт нийтлэг асуултад хариулах, сайн дурын үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал зэрэгт хариу өгөх зорилгоор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд нийгмийн манлайлагч залуучуудаас суралцах, үлгэр дуурайл авах эрч хүчтэй, сайн дурын ажил хийх сонирхолтой 1,000 орчим залуу хамрагдлаа.  

Мөн энэ үйл ажиллагааны орлогыг бид "Өндөр настнуудын төсөл" болон "Зулзага инээмсэглэл" ТББ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийн барилгад хувь нэмрээ оруулна гэж“ Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-аас мэдээллээ.