Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.долларын ханш сард 10 төгрөгөөр өсөв

Т.Саран, iKon.mn
2018 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын 18-нд 2,500 төгрөгт хүрч, хамгийн ихээр чангарсанд тооцогдож байсан Монголбанкны ам.долларын нэрлэсэн ханш тэр үеэс 77 төгрөгөөр нэмэгдэж, 2,577.23 болж өслөө. Өнгөрсөн наймдугаар сарын эхэнд 2,450 төгрөг байсан ам.долларын ханш сүүлийн нэг улиралд ийнхүү эрчимтэй нэмэгдэж, наймдугаар сарын ханшаас даруй 127 төгрөгөөр, өнгөрсөн нэг сарын хугацаанд 10 төгрөгөөр чангараад байна.

Монголбанк энэ оны эхний 10 сард 17.7 тонн буюу өмнөх оны мөн үеэс 3%-иар их алт худалдан авснаа мэдээлсэн. Тус банк валютын нөөц нэмэгдүүлэх зорилгоор алт худалдан авалтыг эрчимжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр, Баянхонгор аймагт мөн сарын 18-ны өдөр алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төвийг тус тус нээн, алт худалдан авалтыг орон нутагт эхлүүлээд буй. Тэгвэл ирэх онд хоёр аймагт сорьцын лаборатори байгуулан, алт худалдан авалтын нэг цэгийн төвийг нээхээр төлөвлөснөө мэдээлсэн. 

Төв банкны гадаад валютын нөөц гурван тэрбумд хүрээд байгаа юм.

Ам.долларын ханшийн ГРАФИК: