БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНХАУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Хятадын соёлын төв хамтран аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй тур оператор компаниудын хөтөч тайлбарлагч, үйлчилгээний ажилчдад зориулсан “Хятад хэлний анхан шатны мэдлэг олгох” сургалтыг эхлүүллээ.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан, БНХАУ-ын Элчин сайдын яамны соёлын нарийн бичгийн дарга н.Хүчирхэг нар оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!