Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мисс Э.Энхриймаагийн авч явсан Чингисийн “Алтан гэрэгэ” шилдэг бэлгээр шалгарчээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаа уг тэмцээний нийслэл Саньяа хотыг зорихдоо гар тээшиндээ хамгийн их нандигнан хайрлаж авч явсан нэг зүйл нь Чингис хааны “Алтан Гэрэгэ”-ний  дүрс бүхий бэлэг дурсгалын зүйл байв. Эл нандин бэлэг дэлхийн энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцохоор газар газраас ирсэн 120 гаруй гоо бүсгүйн бэлгэн дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор болжээ. Ийнхүү шалгарсан нь манай мисс Энхриймаагийн оноонд нэмэртэй үзүүлэлт бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогыг өнчин ядуус, өвчин зовлонтой хүмүүст  туслах зэргээр хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг байна. 

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг энэ тэмцээний үеэр оролцогч бүсгүйчүүд жил бүр улс орныхоо бэлгэдлийг агуулсан ямар нэгэн бэлэг  авчирдаг уламжлалтай. Энэ ёсоор Их Эзэн Чингис хаан монгол төрийн алтан аргамжийг бататгах үйлсэд чин шударгаар хүчин зүтгэхийг даалган элч, төлөөлөгчиддөө соёрхож байсан эрхэмсэг бөгөөд ёсорхог баталгаа тэмдэг “Алтан Гэрэгэ”-ний дүрсийг авч явсан юм.

 

Монголчуудын маань төрт ёс, дипломат албаны нандин уламжлалыг шингээсэн, “Жуух бичиг”, “баталгаа”, “гэрчлэх тэмдэг” гэсэн утга бүхий энэхүү гэрэгэг Хас Гоёл ХХК-д урлан бүтээхдээ 999 буюу 24 каратын сорьц бүхий 480 грамм цэвэр цагаан мөнгийг 999-ийн сорьцтой 20 грамм цэвэр алтаар бүрж монгол хаш чулуун сууринд суулгажээ.

Алтан гэрэгэн дээр мөн монгол төрийн гандан бууршгүй суу, алдрыг илтгэсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор” хэмээх гайхамшигт бичээс бий. 

Мисс Энхриймаа болон Miss World тэмцээний талаарх мэдээ мэдээллийг албан ёсоор Miss World Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэж байна. 

Фэйсбүүк хуудас:
https://www.facebook.com/Miss-World-Mongolia-383766738347975/

Miss World Mongolia хуудсанд Like дарж Share хийх нь Miss World тэмцээний Мультмедиа шалгаруулалтанд оноо болж тооцогдох учир, идэвхитэй Like, Share хийж монголынхоо миссийг дэмжихийг уриалж байна!