Цэцэрлэгийн эрхлэгч, тогооч нарт зориулсан “Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сэдэвт сургалт болж байна.
Цэцэрлэгийн насны хүүхэд нь хоногийн ихэнх цаг буюу 8 эсвэл 24 цагийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг. Энэ нь тэдний хоногт авах нийт илчлэг, шимт бодисын 75-80 хувийг цэцэрлэг хангах шаардлагатай гэсэн үг. Төрөөс нэг хүүхдийн өдрийн хоолны түүхий эдэд 1,650 төгрөг төсөвлөдөг. Хэдийгээр бага мөнгө мэт боловч, үүгээр авах ёстой шим тэжээлийг хангахуйц илчлэг сайтай хоолоор хангах боломжтойг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Улс үндэстний хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь нийгмийн тогтвортой байдал, эдийн засаг, тусгаар тогтнолын нэгэн баталгаа тул төрийн бодлогын үндсэн чиглэлийн нэг хэмээн үздэг. Тиймээс зөв зохистой хооллолтоор дамжуулан тэдний бие махбодийн болон оюун ухааны хөгжлийг дэмжиж, бие, сэтгэхүйн хувьд эрүүл иргэнийг төлөвшүүлэх нь цаашдаа улс орны эдийн засаг, нийгэм, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж чаддаг байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад нийслэлийн 100 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, тогооч, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид оролцож байна.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!