Эдийн засагчдийн үзэж буйгаар гадаадын хөрөнгө оруулалт тасарсан, дотоодын зах зээл дээр төсвөөс гадуур дотоодын төгрөг ихээр нийлүүлснээс болж ам.долларын ханш тогтворгүй байна.
Өнгөрсөн зунаас савлаж эхэлсэн ам.долларын ханш өчигдөр “Найман шарга” захад 1756, арилжааны банкуудад 1754 төгрөгөөр зарж байна. Тэгвэл Монголбанкнаас зарласан ханш нь 1752 төгрөг байна.
Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалт тасарсан хэвээрээ удаан үргэлжлээд, төрөөс валютын ханшийг барих гэж удаан оролдвол макро эдийн засгийн түвшинд хүнд байдалд орно гэдгийг зарим эдийн засагчид хэлээд байгаа.
Ам.долларын ханш ийнхүү бага, багаар өсч байгаа нь бусад гадаад валютад ч нөлөөлж байгаа. Тухайлбал Монголбанкнаас зарласан ханшаар юань 287.67 төгрөг байгаа бол евро 2357.37 төгрөгтэй тэнцээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!