ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Доржзодов: АТГ нотлох баримтыг сольсон

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэн Г.Доржзодов 60 тэрбумын асуудлаар "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийж байна.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ.

Тэрбээр “60 тэрбумын асуудлыг олон нийтэд хүргэснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд маш их үйл явдал өрнөлөө. 

Анх үйл явдал болсноос хойш бараг дөрвөн жил өнгөрлөө. Янз бүрийн мэдээ мэдээлэл, дэгсдүүлсэн зүйл хэрээс хэтэрсэн санагдах боллоо. Тиймээс ярихгүй бол болохгүй иргэний үүргээ биелүүлэхийн тулд энэ хэвлэлийн хурлыг хийж байна. 

Миний бие аль нэг намын гишүүн биш. Аль нэг намд элсэж байгаагүй. Өнөөдрийг хүртэл дуулиан болоод байгаа асуудал хувийн нууцтай огт хамаагүй. Харин үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Гэтэл авлига албан тушаалын хэрэг мэт ойлголт өгч байна.

Би 2009 онд төрд тангараг өргөсөн. Өнөөдрийг хүртэл энэ тангарагтаа үнэнчээр явж байгаа. 

Миний www.dorjzodow.org гэдэг сайт байгаа. Энэ сайт дээр 60 тэрбумтай холбоотой бүх зүйл цаг хугацааны дарааллаар бий. 

2014 оны наймдугаар сард би “Шинэ Монгол хаад” группэд ажилд орох аман гэрээг А.Ганхуягтай байгуулсан. Тэр намайг тухайн үеийн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйтай танилцуулсан. 

Тэр үед Ц.Сандуй “Есдүгээр сард бидэнд чухал ажил байгаа. Тэр ажилд чи туслах хэрэгтэй байна” гэсэн. Түүнээс хойш тухайн уулзалтад бэлтгэж эхэлсэн. Тэдний хүсэлтээр намынх нь ажилд туслаад явж байтал Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой үйлдэл хийх шинжтэй болоод ирсэн. 

Ингээд тухайн уулзалт “Шинэ Монгол хаад” группын байранд эхэлсэн. Үндсэн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу би энэ бичлэгийг хийсэн.  А.Ганбаатар, Ц.Сандуй нар энэ бичлэгийг устгасан ч би эх хувийг нь авч үлдэж чадсан. 

Олон нийтэд 2016 оны зургаадугаар сарын 17-нд гурван тасархай бичлэг хүргэснээс хойш хууль хяналтын байгууллагад найман удаа тайлбар мэдүүлэг өгсөн. 
Энэ бичлэгийг дуу байршуулдаг soundcloud сайт дээр аудио бичлэг тавьсан. Дуу дүрсний мэргэжилтнүүдийг мэддэг програмыг ашиглаагүй. 

Түүний дараа ТЕГ-аас бүх бичлэгийг устгах ажиллагаа эхлүүлсэн. Намайг баривчлаад, нэгжсэн. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. 

2017 онд санаандгүй байдлаар АТГ-т үүсгээд хаасан хавтаст хэргийг олж авсан. Энэ хавтаст хэрэгт Ц.Сандуй, А.Ганхуяг, М.Өлзий нарын мэдүүлэг байдаг. Энэ гурван хүн бичлэгийн талаар “Эвлүүлэг байсан, 7-8 удаагийн хурлыг бичлэг цуглуулсан” гэж ярьсан. Мөн ШШҮХ-д гурван удаа шинжилгээ хийсэн. Тухайн үед АН, МАХН-ын гаргасан гомдолд шинжээчийн дүгнэлт хийсэн. Эхний хоёр дүгнэлтээр эвлүүлэг биш, Ц.Сандуйгийн дуу хоолой мөн гэсэн дүгнэлт гаргасан

Гэтэл АТГ-аас ШШҮХ-д хандаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Өмнөх хоёр удаагийн нотлох баримт CD хэлбэрээр байсан бол АТГ-аас явуулсан нотлох баримт нь флаш болж хувирсан.

Өөрөөр хэлбэл, миний анхны олон нийтэд тараасан бичлэг аудио хэлбэрээр байсан. Гэтэл АТГ-аас ШШҮХ-д хүргүүлсэн нотлох баримтад видео бичлэг болж өөрчлөгдсөн. 

Энэ хавтаст хэрэгт тухайн гурван удаа шинжилгээ хийсэн шинжээч н.Мөнхбаатарын гараар бичсэн тайлбар байгаа. Үүнээс  сийрүүлбэл, шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгүүд өөр өөр бичлэгийн форматтай болон кодтай байна. Тиймээс өөр өөр дүгнэлт гаргасан. СБД-ийн цагдаагийн I хэлстээс ирүүлсэн бичлэгт монтаж эвлүүлэг хийгдээгүй, АТГ-аас ирүүлсэн бичлэгт дүрс, эвлүүлэг хийгдсэн гэсэн дүгнэлт бичсэн байсан. 

Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж би харж байгаа. Өнөөдрийг хүртэл МАН-ын дарга М.Энхбод 8-9 удаа телевизээр мэдээлэл, ярилцлага өгөхдөө “Миний дуу хоолой биш” гэсэн тайлбар өгсөөр байгаа. Гэтэл мөн болох нь зургаар баримт болж үлдсэн. 

Би Улсын Ерөнхий Прокурорт хүсэлт гаргаж өгч байгаа. Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Харин үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэг. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотkй асуудлыг шалгадаг газарт нь шилжүүлж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна. 

Дээрх мэдээллийг хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-А.Ганбаатар, Ц.Сандуй, М.Энхболд нар энэ уулзалтад байсан. Сүүлд нь М.Энхболд “Тэд надад ийм санал тавьсан би үгүй гээд гараад явсан” гэж ярьсан. Үнэхээр тийм зүйл болсон юм уу? 

-Үгүй. Тийм юм болоогүй. Энэ бичлэг дээр бүх юм байгаа. Одоо тайлбар нь өөрчлөгдөөд байна. Анх би хаана юу ярьсанаа мэднэ гэж байсан. Сүүлд намынхаа нэр хүндийг ийм зүйлд хутгасандаа харамсаж байна гэж яриад байгаа.  

2014 онд Ц.Сандуй намайг өрөөндөө дуудаад амаа хамхих гэрээ байгуулсан. Нууц хадгалах гэрээ гэсэн үг. Энэ гэрээг намайг зөрчсөн гээд шүүхдэнэ биз. 

-Хавтаст хэргийг яаж олж авсан бэ. Өөр бас материалууд харуулж байна. Энэ бүгдийг та өөрөө олж авсан уу?

-2017 оны гуравдугаар сар хүртэл би юу ч мэдэхгүй  2017 оны гуравдугаар сарын 14-нд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хэвлэлийн бага хурал хийсэн. Тэр 60 тэрбумын бичлэгтэй холбоотой материалуудыг үзсэн гэж мэдэгдсэн. Би Э.Эрдэнэжамъянгаас энэ бүх зүйлийг авсан. 

Энэ одоо 3-4 хүний асуудал биш хууль хяналтын байгууллагууд орооцолдсон хэрэг болоод байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.95.156] 2018/10/25
Доржзодовын өмдний цоорхой, өвдөгний сайр энд ямар хамаа байнаа миний Монголын үмбүүнүүд ээ. Гол сэдэв цаашдаа төрийн эрхийг хууль бусаар авахыг зөвшөөрөөд явах уу үгүй юу гэдэг л байна
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.105] 2018/10/25
МАНгарууд уурлаад сүйд болж байх шив дээ. Ахахаха... Асуудал энэ залууд байгаа юм биш, энэ Доржзодов хувийн сонирхолтой ч бай, үгүй ч бай, тэр бол хоёрдох асуудал.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.18.105] 2018/10/25
Аль ч нам байсан, энэ хэдэн феодалжсан авилгачидаасаа салахаас нааш энэ улс орон маань хөгжихгүй, ард иргэд, хойч үе маань сайхан амьдрахгүй гэдгийг одоо ойлго, хөөрхөн тэнэг ҮМБҮҮНҮҮД минь...
2 | 0 Хариулах
Зочин [103.111.68.50] 2018/10/25
Оюунгэрэл эгч мөнгө өгөхөө больсон уу? Эсвэл Женко дахиад сумлав уу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.87] 2018/10/25
ИЧИЖ АМЬДАР !!!! ЖЕНКОГИЙН БӨӨС ӨӨ!!!! МАН- АН -н ХУЛГАЙЧДЫГ ЧАМААС ИЛҮҮ МЭДНЭ . ЧИ Ч ТЭДНЭЭС ДУТАХГҮЙ ХУЛГАЙН АРГААР АМЬДАРЧ БНА ЗАЛУУ ГУАЙ!!!! ХУДАЛДАГЧ !!!! ЯАСАН? АВСАН МӨНГӨ ЧИНЬ ДУУСАА ЮУ ????
0 | 0 Хариулах
Зочин [60.104.114.248] 2018/10/25
ATG gej damouursan gazar pizdaa gedeg ni ali hedin batlagdsan
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.247] 2018/10/24
Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаарахсан улс төрийн намыг үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасаж өмчийг нь хураах ёстой. Иргэнд бол хуулийн дээд хэмжээ. Ийм зүйл ангитай хэрэг шүү
0 | 0 Хариулах
Cдаа юм аа [175.38.117.60] 2018/10/24
Энэ эргүү ац одоо зайлаач ээ, хийсэн гавьяагүй хов баздаг лларуудыг шонд дүүжилж шоронд хатаах юмсан, энэ лларуудаас болж төр нь хүртэл нэг үлбэгэр доожоогүй харагдах юм, төр энэ хутган үймүүлдэг лларуудад төмөр нүүр ээ харуулаач
0 | 3 Хариулах
Зочин [66.181.183.247] 2018/10/24
Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархагсадад бол төрийн төмөр нүүр хэрэггүй юу хужааагийн шээээс минь
0 | 0 Хариулах
Mongol hun [103.26.193.190] 2018/10/24
Zaawal shalgah yostoi
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.182] 2018/10/24
Мөнгө нь дуусч дээ :joy:
1 | 1 Хариулах
Зочин [43.242.242.57] 2018/10/24
MAN-GISHUUD UHEH NEE
2 | 0 Хариулах
Зочин [122.201.28.13] 2018/10/24
Zaluu hun baij hunii bogs uhaj amidrah gej dee
1 | 7 Хариулах
Зочин [202.9.42.141] 2018/10/24
Тэдний хүсэлтээр намынх нь ажилд туслаад явж байтал Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой үйлдэл хийх шинжтэй болоод ирсэн. Мөнхбаясгалан 1 км-ийн цаанаас Доржзодовыг харсан гэдэгтэй адил сонсогдож байна
1 | 1 Хариулах
ГАЛСАН [43.242.243.15] 2018/10/24
dorjzodov.org сайтруу нь орж үзлээ. 60 тэрбумтай холбоотой, 60 тэрбумын хэргээс хойших бүх мэдээлэл үйл явдал, он дарааллаар бичигдэж, хадгалагдсан байна. Энэ хэрэг ингээд намдчихгүй миний бодсон шиг Зодов сонгуулийн дараа гадаадад гараад амьдарчихсангүй дахиад гараад ирнэ гэдэг нь МАН-ыг нэг мөсөн удаан хугацаатай доошоо чирж оруулах зорилготой харагдаж байна. Энэ хэргийн талаар би нэг зүйлийг байнга хэлдэг. М.Энхболд зэрэг хүмүүс Зодов мэтийн хүмүүсд ингэж гэзэгдүүлж байвал хүртэх ёстойгоо л хүртэж. Анхнаасаа тийм өндөр зэрэглэлийн нууцлалтай, ноцтой зүйлс ярих гэж байгаа бол өндөр зохион байгуулалтад, хамгаалалттай, нууцлалтай ярих ёстой байсан юм байгаа юм. Хэрэг цааш яаж өрнөхийг харах л үлдлээ..
6 | 0 Хариулах
Зочин [202.70.38.18] 2018/10/24
Намбар ван Женко хоёрын хоршил юм биздээ. Женко ч ашиглаж байгаад мурихаа сайн мэднэ л дээ. Одоо Намбар улс төрийн үхдэл болсон.
3 | 1 Хариулах
Зочин [202.21.100.202] 2018/10/24
бид өөрсдөө авилгачдыг толгой дээрээ гаргачихаад дараа нь амьдрал хэцүүдлээ нтр гэдэг өөрсдийн л буруушдээ
4 | 0 Хариулах
Зочин [202.21.98.10] 2018/10/24
Энэ жоохон үнэмшилтэй юм ярьмаар юмаа. Энийг хэн тоож юм ярьдын тухайн үедээ эрх мэдэлтэй албан тушаалтан ч байсан биш хөх инээд хүрчихлээ
1 | 3 Хариулах
Зочин [202.9.42.141] 2018/10/24
АН,МАН хоёулаа л албан тушаал зардаг Намбарын Энхбаяраас үеэс анх албан тушаалын наймаа эхэлсэн байх. Байгалийн баялгаас орлого орж ирэх болгонд төр маань улам данхайж Эрээн Эрхүүгийн спиртийн наймаачид төрд орж сайд,ерөнхийлөгч хүртэл болцон
3 | 0 Хариулах
Зочин [107.77.169.4] 2018/10/24
Эд нар мануусын нүдэн дээр бие биенээ шүүмжилж 60 тэрбум энээ тэрээ болж байгаа ч нүднээс далдуур юуг яаж наймаалцаж,яаж хуйвалдаж урваж шарваж байдгийг чөтгөр л мэдэх байх.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2018/10/24
Ene chin hulgaich zalilangiin zaluu gee biz dee, muu hunii uildel muu l bj taarna, sain yum garahgui.Hamtad ni shalga, Ayaguil bol ard ni zohion bguulagch bgaa,
0 | 2 Хариулах
Зочин [107.77.169.4] 2018/10/24
Доржзодов гэдэг нөхөр ихээ олон жилийн өмнө Дархан хотод багтай дээрэм (банкны салбар дээрэмдсэн гэдэг байх шүү!) хийсэн хүн дээ,бараг Монголын анхых нь ч байж магадгүй шүү.Урвасан муу хулгай женкогийн гар хөл нэг иймэрхүү л хүмүүс байдаг юм доо.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/10/24
Оюунгэрэл аниа мөнгө өгөхөө больчихсон уу? Ха ха ха ха ха ха ха.
5 | 3 Хариулах
Зочин [175.38.117.60] 2018/10/24
Гадаад өбөө нь уу? Аххахаха
0 | 0 Хариулах
Зочин [202.131.231.11] 2018/10/24
Сэтгүүлч нар нь чааваас юм дөө
3 | 0 Хариулах
Зочин [202.72.245.209] 2018/10/24
ЭР ХҮН ЭР ХУРГА 60 ТЭРБУМЫН УРВАГЧДЫГ СӨНӨТӨЛ ТЭМЦ
7 | 8 Хариулах
Зочин [103.111.68.3] 2018/10/24
60 тэрбумынханд хариуцлага тооцож чадахгүй Тагнуул, АТГ, Прокурор байгаад ч яадаг татан буулгаж шинээр байгуул. Бүх баримт материал нь байхад яагаад хуулийнхан хөдлөхгүй байгаан. Хужаагийн эрлийзүүд Хууль хяналтаар шавчихсан байна даа. АТГ хамгийн түрүүн татан буулгаж даргыг нь сонгон шалгаруулж ард түмнээр сонгодог болгож улс төрчдөөс хараат бус байлга төсвийг нь хуулиар авилгалд өртөхөөргүй тогтсон хэмжээтэй болгож УИХ батладаггүй байлгах хэрэгтэй. 60 тэрбумын хэрэг үндэсний аюулгүй байдлын хэмжээний хэрэг тийм учраас Ерөнхийлөгчийн хяналтан дор шалгагдаж шийдвэр гарах ёстой
1 | 0 Хариулах
Зочин [107.77.169.4] 2018/10/24
Ха ха ха нарийн төмөр зам хаа байна,нарийн төмөр замаар орж ирэх гэжугаа хужаа танкууд хаа байна хөө?
0 | 0 Хариулах
Жонхуу зика нар яав?!?!?! [175.38.117.60] 2018/10/24
Энэ жонхуу бөөсөө бусниулаад ир гэж явуулж дээ, цаагуур нь юу л хийж байгаа болдоо?! Жонхуугийн хар бузар аюултай шүү! Цаагуур нь баталгаатай нэг бузар үйлдэж байгаа...
5 | 4 Хариулах
zochin [103.9.88.242] 2018/10/24
мөнгө дууссаан
3 | 1 Хариулах
иргэн [202.9.43.109] 2018/10/24
Монголчуудаа үнэн үг нэг өдөр л ирнэ.нэг нэгээ элдэв бузар үгээр битгий доромжил.яасан ухаан муу юм.м.энхболдоо өмөөрөөд үхлээ.улс орон өөрчилж ардуудийн амьдрал сайн болсон нь ха байна.худал эвлүүлэг гээд бидэнд аймар шоу харахгүй байна уу.мууг бүү дэмж;мэдэхгүй бол дуугүй хүнийг дорлжилолгүй бай.эцэст нь та өөрөө яг өөдгүй хүн болох шүү.зөвийг ухаарч ойлгож тунгаа .дараа нь та юу хэлэхээ зөв үгээр ил хэлж сур.энэ хүн ч бидэнтэй адил монгол хүн санаагаа ил хэлэх болно.та ард битгий бялдууч зан гарагцагаа монголчуудаа.шинчлэгд.хүүчинаа хая шинээр ургаш алх"""""""""""""
3 | 1 Хариулах
Зочин [107.77.169.4] 2018/10/24
Энхболдыг өмөөрсөн хүн алга аа.Энхболд ч женко ч адилдаа адил годилдоо годил таарсан таар шуудайнууд.Зүгээр л их бага идэж уух хулгайлж дээрэмдэх дээрээ л хэл амаа ололцож чадахгүй энэ мэтийн лаларуудыг ашиглаж бие биенээ чадаж байгаа юм шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [175.38.117.60] 2018/10/24
Амьрах стиль нь нэг тийм муухай хүний муу үзсэн, хэрүүл бузартай, царай нь хүртэл барзгар шaaсан...
3 | 4 Хариулах
Зочин [202.9.42.120] 2018/10/24
өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгууль одоо бодоод байхад маш эртнээс нарийн тооцоолж баримт баталгаагаа бэлдсэн лав л монголын улстөрийн хүчин дангаараа хийхээргүй бараг тагнуулын хэмжээний хувь хувьсгалын материалыг нарийн дэс дараа бохир пиарын шинжтэй гаргаж ирсэн нь гадны улсын гар хөл маш сэжигтэйгээр оролцсон байх магадлалтай.
6 | 1 Хариулах
Зочин [202.179.31.42] 2018/10/24
Gанбаатарыг урхинд оруулахад л бүх юм бэлэн төлөвлөгөөтэй байжээ гэдэг нь харагддаг.Санал хуваалгуулж авхуулаад хэргээ бүтээхээр урхинд хийсэн видэогоо цацаад зайлуулаад гэхээр зүгээр биш гэдэг нь харагдана.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.98.10] 2018/10/24
Мөнгө нь дууссан. Бас улс төрийн шоу
3 | 3 Хариулах
Зочин [103.26.193.107] 2018/10/24
Энэ дүлзэнгийн мөнгө нь дуусч дээ
4 | 3 Хариулах
хаха [43.228.129.167] 2018/10/24
Та 60 тэрбумын асуудлыг шударга шүүхээр шийдэх хүртэл гэрч надад сайн санааны үүднээс тусламжийн гараа сунгахыг хүсвэл: Банкны нэр: Голомт банк Дансны дугаар: 1175104590 Данс эзэмшигчийн нэр: Ганболдын Доржзодов
1 | 3 Хариулах
Zochin [202.170.68.162] 2018/10/24
Chi atsaa hiij ter huivaldaad, biznes tuluvluguund n oroltsoj yvsiin?. Arai iluu mungu amlasan tal ruu n sharvaj orson chamaig uhuurduh uu? Tiim l shudarga bsan yum bol ter 2014 on bil uu yag ter uyed n zarlahgui yasan yum? Chaddiin bol hariulchih haltuurchaan
1 | 0 Хариулах
Иргэн [202.21.124.185] 2018/10/24
иймэрхүү ар нуруунаас хутга шаадаг өөдгүй урвагчдаас хол явсаар хорвоог туулвал зол гэж бодохоос
8 | 10 Хариулах
Зочин [172.58.140.160] 2018/10/24
60 terbumd uchvvhen ch gsn orootsoldoogvi bol hol yawah ni todorhoi bvv ai
3 | 0 Хариулах
Зочин [122.201.17.142] 2018/10/24
Нийлээд дуугай ид гэж үү малаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.247] 2018/10/24
Яг сайхан хулгай шааах гэж байхад ар нуруунаас хутгаллаа шүү тиймээ
0 | 0 Хариулах