Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Чоно харайхын голын гүүр нурах аюулд оржээ

Л.Гэрэл, Өдрийн шуудан
2013 оны 11 сарын 19
Өдрийн шуудан

Чоно харайхын голын модон гүүр нурах аюулд оржээ. Үүнээс болж малчид нутаг сэлбэн нүүдэллэхэд хүндрэлтэй болсон төдийгүй Хотгорын нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэх ажилд хүндрэл гарч эхэлжээ. 

Учир нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэдхэн хоногийн өмнө Дөргөн сумын Аргалант багын нутагт орших Чоно харайхын голын модон гүүрийг шалгажээ. Энэ үеэр тус гүүрний суурь баганууд усанд ганхан хазайснаас болж хүнд даацын машин болон авто тээврийн хэрэгсэл гарах үед нурж мэдэхээр болсон байжээ. 

Чоно харайхын голын модон гүүр

Апбаныхны өгсөн мэдээллээр хүнд даацын машинууд гүүрээр их хурдтай гардаг, алтны нинжа нар өнгөрсөн жилээс эхлэн газар ухах нэрээр гүүрний тулгуур багануудын бэхэлгээ төмрийг хулгайлснаас үүдэн нурах аюулд ороод байгаа нь энэ юм байна. 

Хэрэв гүүр нурвал нутгийн малчид нутаг сэлбэн нүүдэллэх гарцгүй мөн Хотгорын уурхайгаас төв рүү нүүрс тээвэрлэх ажилд хүндрэл учрах гэнэ. Уг нь тус гүүрийг өнгөрсөн жил орон нутгийн “Биссэт” барилгын компани засч сайжруулсан юм байна.

Зураг