Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо урьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг эх орондоо урьсан тухай Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг Ням гарагт мэдээлжээ.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ирүүлсэн мэндчилгээндээ ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү урилгыг хамтатгасан тухай уг мэдээнд дурдсан байна.

Тэрээр захидалдаа хоёр орны өмнөх удирдагчид дипломат харилцааны бат бэх суурийг тавьсан бөгөөд цаашид энэ харилцаагаа улам хөгжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Х.Баттулга Хойд Солонгосын удирдагч агсан Ким Ил Сун Монгол улсад айлчилж байсныг дурдаад одоогийн удирдагч Ким Жон Уныг мөн адил айлчлан ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын удирдагч төрийн эрхэнд гарснаасаа хойш зөвхөн Хятад улсад албан ёсны айлчлал хийгээд байгаа. Тэр бас Өмнөд Солонгос, АНУ-ын ерөнхийлөгч нартай хоёр Солонгосын хилийн Панмунжом тосгон, Сингапурт тус тус уулзаж байсан юм.

 

Эх сурвалж: NHK