Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сайн бизнесийг яаж таних вэ?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 12
Сурталчилгаа

Дэлхий даяар танигдаж сая сая хэрэглэгчийн итгэлийг олсон томоохон компаниуд маш олон шат дамжлага, саад бартааг туулж тэрхүү амжилтдаа хүрсэн байдаг. Тэд бүгд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, найдвартай үйлчилгээг хүргэхийн тулд тогтсон хэм хэмжээ, нэгдсэн стандартыг мөрддөг. Өөрөөр хэлбэл байгууллага, аж ахуйн нэгжүүдийн амжилтад хүрэхийн тулд баримталдаг чиг хандлагыг стандартаар зохицуулдаг гэсэн үг юм.

Тэгвэл эдгээр стандартуудыг тогтоон баталдаг Олон Улсын Стандартжуулалтын Холбоо нь анх 1926 онд байгуулагдаж,  улмаар Дэлхийн II дайны дараа буюу 1947 онд ISO/Олон Улсын Стандартын Байгууллага хэмээн нэрээ өөрчилж албан ёсоор тунхаглагдсан байдаг. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 22000 гаруй стандарт баталсныг дэлхийн өнцөг булан бүрд даган мөрдөж байна. Өнөөдөр ISO стандартууд нь сайн бизнесийн таних тэмдэг, илэрхийлэл болтлоо хөгжжээ.

Швейцарын Женев хотод төвтэй тус байгууллагад 162 орон гишүүнээр бүртгэлтэй байдгийн нэг нь Монгол улс юм. 1979 онд гишүүнээр элссэнээсээ хойш өдгөө 80 гаруй байгууллага, аж ахуйн нэгж ISO тогтолцоог Монголдоо амжилттай хэрэгжүүлж байна.

Олон улсын стандарт нь хэдийгээр заавал хэрэгжүүлэх тогтолцоо биш боловч даяаршлын эрин үед дэлхийд танигдах, хүлээн зөвшөөрөгдөх гол түлхүүр юм. Тиймээс энэ удаад үйл ажиллагааныхаа онцлогт тохируулж 3 төрлийн стандартыг амжилттай хэрэгжүүлж буй Мобиком Корпорацийг онцоллоо.  

Мобиком Корпораци нь харилцаа холбооны салбартаа анхлан Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 болон Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS 18001 стандартуудыг хэрэгжүүлжээ.

 

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандарт нь болзошгүй гэмтэл, доголдол зэргийг урьдчилан тооцож, цаг алдалгүй арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн зөвхөн дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаандаа анхаарахаас гадна хамтран ажиллагч, бүтээгдэхүүн нийлүүлэгч түншүүддээ ч мөн адил тогтсон шаардлага тавьж ажилладаг нь тус стандартын онцлог аж. Энэ оны байдлаар Мобиком Корпорацийн хамтран ажиллаж буй 8486 байгууллагын 130 нь Монгол улсын ТОП аж ахуйн нэгжид тооцогдож байна. Тиймээс тэдний баримталж буй ISO 9001:2015 тогтолцоо нь хамтран ажилладаг компаниудынхаа үйл ажиллагаанд ч мөн эергээр нөлөөлж буйн илрэл болов уу.

Мобиком Корпораци харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хувьд мэдээллийн аюулгүй байдалд онцгойлон анхаарал хандуулдаг. Тийм ч учраас 2012 оноос эхлэн Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 стандартыг хэрэгжүүлжээ. Мэдээлэлд учирч болох эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх үндсэн шаардлагуудыг мөрдүүлдэг нь тус стандартын гол үүрэг юм. 2002 оноос өөрийн Дата төвийн үйлчилгээг үзүүлж эхэлснээсээ хойш Хаан банк, Хас банкнуудын дата төвийн төсөл дээр амжилттай ажилласан туршлагатай бөгөөд дэлхийн жишигт нийцсэн хамгийн анхны газар зүйн нөөц дата төвийг ч ашиглалтад оруулжээ. Энэхүү дата төвийн үйлчилгээг манай улсын томоохон банк, уул уурхайн салбарын байгууллагууд сонгон ашигладаг нь мэдээллээ найдвартай серверт байршуулж хадгалах нь нэн чухал болохыг илтгэж байгаа юм.

Байгууллагын үнэт зүйл нэг талаас хэрэглэгч бол нөгөө талаас ажилчид байдаг. 1300 орчим ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд Мобиком Корпораци Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын OHSAS 18001 тогтолцоог баримталдаг.  Бүх ажилчид нь эрүүл, аюулгүй орчинд ажил үүргээ гүйцэтгэдэг болсноор 2015-2017 онд Мобиком Корпораци үйлдвэрлэлийн ослын тоо 0 гэсэн үзүүлэлттэйгээр ажилласан байна. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой нийт 174 хууль, эрх зүйн бүхий л хэм хэмжээг мөрдөж, үйл ажиллагаагаа нийцүүлдэг учир их дээд сургууль төгсөгч олон залуусын зорих байгууллага болжээ.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглэгч болон ажилчдынхаа сэтгэл ханамжийг бий болгон ажиллах нь бүх аж ахуйн нэгж байгууллагын эрхэм зорилго билээ. ISO сертификат авсан байгууллагыг тухайн стандартаа мөрдөж, хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг нь жил бүр шалгадаг бөгөөд хэрэв шаардлага хангахгүй байвал хүчингүй болгодог ажээ. Энэхүү тогтолцоог хэрэгжүүлэхэд маш их цаг хугацаа, хичээл зүтгэл шаардагдахаас гадна их хэмжээний хөрөнгө хэрэгтэй учир байгууллагуудын хувьд том даваа болдог байна.  Энэ бол хий дэмий мөнгө зарсан, нэр төдий өргөмжлөл биш. Энэ бол байгууллагын хамгийн том хөрөнгө оруулалт, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх таних тэмдэг, хэрэглэгчийн итгэлийг хадгалах гол түлхүүр юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.