2019/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,656.18₮
B30
УЛААНБААТАР
32°
|
17°
B30
УЛААНБААТАР
32°
|
18°
B30
УЛААНБААТАР
28°
|
19°
04:00
S29
13°
05:00
S30
13°
06:00
S30
14°
07:00
S30
17°
08:00
S30
21°
09:00
S30
23°
10:00
S32
25°
11:00
S30
26°
12:00
S30
27°
13:00
S30
28°
14:00
S30
29°
15:00
S30
30°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францаас Монгол Улсад ажиллах Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдсонд баяртай буйгаа илэрхийлэв

ikon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Франц Улсаас Монгол Улсад ажиллах Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдсонд баяртай буйгаа тэмдэглэж, Монгол, Францын хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй айлчлал, арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x