Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Физикийн салбарын Нобелийн шагналыг АНУ, Франц, Канадын эрдэмтэд хүртэхээр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн Физикийн ухааны Нобелийн шагналыг АНУ, Франц, Канадын гурван эрдэмтэн лазерын физикийн бүтээлүүдээрээ хүртэхээр боллоо.

Шведийн Вангийн Шинжлэх Ухааны Академи 9 сая кроны ($1.01 сая) мөнгөн шагналын талыг нь АНУ-ын эрдэмтэн Артур Ашкинд, үлдсэн хагасыг Францын Жерар Мороу, Канадын Донна Стрикланд нарт хувааж олгохоор тогтжээ.

Ашкин нь маш өчүүхэн жижиг биетийг, тухайлбал вирусыг гэмтээлгүйгээр салгаж авах “оптик хямсаа” зохион бүтээж, энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон байна.

Харин Мороу, Стрикланд нар богино урттай, өндөр эрчимтэй лазерын лугшилтыг үүсгэх технологи боловсруулсан нь аж үйлдвэр, анагаах ухааны салбарт өргөн хэрэглэгдэх бүтээл болжээ.

Стрикланд нь Нобелийн шагнал авсан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг болж байна. 2015 онд хамгийн сүүлийн эмэгтэй энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байв. Харин эмэгтэй физикчдээс 1903 онд нэрт эрдэмтэн Мари Кюри хамгийн анх Нобелийн шагнал хүртэж байсан бол Стрикланд гурав дахь нь болж байна.

Маргааш Химийн салбарын шагналтан тодрох бол Баасан гарагт энх тайвны Нобелийн шагналтныг, Даваа гарагт эдийн засгийн салбарын шагналтныг тус тус тодруулах юм.

Өчигдөр анагаах ухааны Нобелийн шагналыг АНУ, Японы эрдэмтэд хүртэхээр болсныг зарласан билээ.

 

Эх сурвалж: Time.Com