Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн хувьцааны үнийн УНАЛТ ба ӨСӨЛТ богино хугацаанд

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын Үнэт цаас, Арилжааны Хороо Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маскыг худал мэдээлэл тарааж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэргээр шүүхэд өгсөн билээ.

Шүүх Маскыг буруутай гэж тогтоовол тэр нээлттэй компанийн гүйцэтгэх захирал байх эрхээ хасуулах байв.

Уг мэдээлэл тарсны дараа Баасан гарагт Теслагийн хувьцааны үнэ 15 хувиар унасан юм. Тэгвэл Ням гарагт Үнэт Цаас, Арилжааны Хороо болон Илон Маск нар шүүхээр асуудлаа шийдүүлэлгүй тохиролцсон байна.

Тохиролцооны үр дүнд Маск компанийнхаа ТУЗ-ийн даргын албыг бусдад шилжүүлж, харин гүйцэтгэх захирлын албан тушаалд хэвээр үлдэхээр болсон юм.

Мөн Тесла компани болон Маск нар тус тус $20 саяын торгууль төлөхөөр болжээ. Энэ мэдээлэл тарсны дараа Даваа гарагт Теслагийн хувьцааны үнэ буцан өсөж, арилжаа 17 хувийн өсөлттэй хаагдсан байна.

Нэг өдрийн дотор нэгж хувьцааны үнэ нь $265-аас $311 хүртэл өссөн юм.

Дараах графикаас богино хугацаанд болоод өнгөрсөн үйл явдлын өрнөлийг харж болохоор байна.

 

 

Эх сурвалж: Business Insider