Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

“ICT-Expo-2018” үзэсгэлэнгийн үеэр “Digital future” буюу цахим ирээдүйн талаар хэлэлцэнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болох үзэсгэлэнгийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Энэ жилийн ICT-Expo-н үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар дараах сэдвийн хүрээнд анх удаа Форум зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. 

Үүсгэн байгуулагдсан цагаасаа ICT-Expo-д тасралтгүй оролцож байгаа Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбатаас энэ жилийн үзэсгэлэнгийн онцлогийг тодруулсан юм. 

 

Тэрбээр "ICT-Expo-н үеэр хэлэлцүүлэг зохион байгуулах болсон нь маш том онцлог болж байна. 

Хэлэлцүүлэгт хувийн хэвшил, төрийн болон бодлогын байгууллагууд, шийдвэр гаргагчид оролцож өнөөдрийн нөхцөл байдлыг ярилцаад цаашид бид юу хийвэл аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, дижитал шилжилт дээр хэрхэн зөв байрших вэ, бүгдээрээ үүн дээрээс үнэ цэнэ олж авахын тулд хамтран ажиллах хүрээгээ тодорхойлохоор төлөвлөж байна. Юнител группийн хувьд "Дижитал ирээдүй" буюу хэрэглэгчид ирээдүйд юу хүсэх вэ гэдгийг тодорхойлж, мэдээллийн технологийн салбарынхан хамтран ажилласнаар улс орныхоо хөгжилд юуг авчирч наах вэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцана.

Юнител группээс энэ жилийн хувьд Юнивишн, LookTV, Гэр интернет гэсэн гурван бүтээгдэхүүнээ онцолж байгаа. 

 

Гэр интернет үйлчилгээ Монгол Улсын шилэн кабельд холбогдоогүй бүс нутаг болон Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 600,000 айл өрхийг гэрээсээ өндөр хурдаар интернетэд холбогдох боломжийг олгосон. Бид хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлж хэрэглээ болгож чадсаныг хэрэглэгчийн тооноос харж болно. 

Өнөөгийн дижитал эрин үед онцлохгүй байж болохгүй бас нэгэн бүтээгдэхүүн бол LookTV. Хүссэн газраасаа ухаалаг төхөөрөмж ашиглан телевизийн суваг болон төрөл бүрийн кино контентыг үзэх эрх чөлөөг хэрэглэгчдэдээ олгосон Монголын хамгийн анхны ОТТ үйлчилгээг нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар нийт 600,000 мянган хэрэглэгч аппликэшныг ухаалаг утсандаа татан авсан бол 150,000 хэрэглэгч нь байнгын хэрэглэгч болсон байна" хэмээн ярилаа.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Тэдгээрээс онцолж танилцуулбал,

Холограм

 

Үзэсгэлэнгийн танхимд олны анхаарлыг татаж буй шинэ технологи нь холограм танилцуулга байлаа. Юнител группийн үзэсгэлэнгийн хэсэгт байрлах холограмыг хүмүүс эргүүл, тойруулан харж, гараараа хүрч, хамт зургаа авхуулж байсан юм. 

Мөн үзэсгэлэнгийн үеэр хонжворт сугалаа, үнэгүй зайрмаг, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгуудыг оролцогч байгууллагууд сонирхолтой, шинэлэг хэлбэрээр хүргэж байна.

Ногоон хогийн сав

 

Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимын үүднээс эхлээд л хаа сайгүй "Ногоон байгаасай" хаягтай хогийн савыг байршуулсан байна. Юнител группээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг удаагийн хогийн савыг олон нийтийн арга хэмжээний үеэр олон тоогоор байршуулдаг уламжлалтай болоод буй. Улсын наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван өдрийн турш 100 ширхэг хогийн сав байршуулж байсан бол ICT-Expo-н үеэр мөн 50 нэг удаагийн хогийн савыг байршуулсан байна.

"Бизнесээ эхэлж байгаа бидний хувьд ICT-Expo-д оролцоно гэдэг аз завшаантай хэрэг"

 

Мэдээллийн технологийн салбарын томоохон компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, маркетингийн чиглэлтэй зохион байгуулагддаг байсан ICT-Expo энэ жил нийгэмд үзүүлэх үр нөлөөг онцолж байгааг дээр дурдсан. Түүнчлэн томоохон компаниудын зүгээс экспод оролцох боломж төдийлөн олдоод байдаггүй салбарынхаа старт-ап компаниудыг дэмжин, экспод оролцох зардлыг нь хариуцаж байна. 

"Gemini" компанийн Гүйцэтгэх захирал Б.Саруулжаргал "Манай компани 2016 онд байгуулагдсан. Night+ гээд аппликэшныг хөгжүүлээд явж байгаа старт-ап компани. Аппликэшн маань үйлчилгээний газруудын мэдээлэл, захиалгыг багтаасан бөгөөд  андройд болон ios үйлдлийн системтэй утсанд татаад ашиглах боломжтой болсон байгааг хэлмээр байна.

ICT-Expo-г мэддэг, байнга ирж үздэг, технологийн чиглэлээр бизнес хийж эхэлж байгаа бидэн шиг залуусын хувьд ийм том арга хэмжээнд оролцоно гэдэг аз завшаантай хэрэг. Биднийг дэмжсэнд баярлалаа" гэлээ. 

Мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн форумын сэдвүүд:

  • “Digital finance” буюу цахим санхүү  /10-р сарын 01/
  • “Digital Content” цахим контент /10-р сарын 01/
  • “Digital future” цахим ирээдүй /10-р сарын 02
  • Дижитал хэрэглэгч - Эрүүл мэнд /10-р сарын 02 /

Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхнийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг хүсвэл Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимыг зориорой.