Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дараа жилийн өдийд Монголын жүдогийн 12 давхар ордон сүндэрлэнэ

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Жүдогийн ордны шавь тавих ёслол боллоо

Жүдо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн том бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа. 

Энэ бол Баянзүрх дүүрийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монгол хорооллын урд тал буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард баригдах Монголын Жүдо бөхийн ордон юм. 

Уг ордон нь 12 давхар оффис болон тамирчдад зориулсан зочид буудал, фитнесс клуб, дөрвөн татами тавьж болох талбайтай 800-1000 хүний суудалтай том заал, усан бассейн, эмнэлэг сургалтын төв гэх мэт спортын хөгжилд шаардлагатай бүхэн нэг дор цогцолсон байх юм. 

Монголын жүдогийн ордны шавь тавих ёслолд тус холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал М.Бөхбат, Олимпын аврга Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Бахыт,  улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням болон жүдо бөхийн тамирчид оролцлоо. 

Уг ордныг бүтээн байгуулахад 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай ажээ.  Уг санхүүжилтийг бөх сонирхогчид болон жүдо бөхийн хөгжлийн төлөө чин сэтгэлтэй олон түмний хандив тусламжаар бий болгоно хэмээн тус холбооныхон төлөвлөж байгаа ажээ. 

Дараа жилийн энэ үед Монголын жүдогийн ордныг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.