Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар Хотын Банк “ПОС машины орлого барьцаалсан зээлийг” зах зээлд анх удаа нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 27
Сурталчилгаа

Улаанбаатар Хотын Банк харилцагчиддаа зориулж үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүйгээр олгох зээлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд анхлан нэвтрүүлээд байна. Улаанбаатар Хотын Банкны ПОС машиныг ашигладаг бол та бизнесийнхээ орлогод үндэслэн энэхүү зээлийг авах боломжтой юм. 

Улаанбаатар Хотын Банкны Бүтээгдэхүүн Хөгжлийн Хэлтсийн Захирал Э.Шинэбаяр: 

 

Бизнес эрхлэгчдэд урт болон богино хугацааны санхүүгийн хэрэгцээ байнга гардаг. Бидний зүгээс энэхүү санхүүгийн хэрэгцээг түргэн шуурхай шийвдэрлэх бас нэг боломжийг  харилцагчиддаа олгоод байна. Зээлийн гол шаардлага нь иргэний хувьд 6-аас дээш сар, байгууллагын хувьд 12-с дээш сар манай банкны пос машиныг ашигласан л бол 10-с 30 сая хүртэл төгрөгийн зээлийг судлуулан авах боломжтой. Түүнчлэн бизнес эрхлэгчид та бүхэн Улаанбаатар Хотын Банкны шинэ харилцагч болж ПОС-н машиныг ашигласнаар энэхүү зээлийг авах боломж бүрдэх юм.

Улаанбаатар Хотын Банкны ПОС машиныг ашигладаг харилцагч та бүхэн тус банкны өөрт ойрхон салбар, тооцооны төвд хандан энэхүү зээлийг судлуулж аваарай.

 

Банкны линк:  http://www.ubcbank.mn/index.php?con=view&id=1126

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.