Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

МУЕА-ын орлогч С.Оюунбилэг “Нээлттэй мэдээлэл ба Төрийн ил тод байдал” сэдвээр илтгэл тавилаа

ikon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг.   МЭДЭХ ЭРХ-ийн дэлхийн өдрийг угтаж Глоб Интернэшнл, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Германы “Дойче Велле” академи, Нээлттэй нийгэм форумтай хамтарч “IPDCtalks Mongolia 2018” арга хэмжээг 2018 оны есдүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.  

Уг уулзалт, хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн  байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Монгол  Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг “Нээлттэй мэдээлэл ба төрийн ил тод байдал ” сэдвийн дор Төрийн аудитын байгууллага мэдээлэл олж авах эрх, хэвлэн нийтлэх үүргийн хүрээнд хэрхэн ажиллаж байгаа мөн тулгамдаж буй асуудал, цаашид юуг анхаарч ажиллах талаар  илтгэл тависан юм. Илтгэлийн дараа  оролцогчдоос ирсэн асуултанд  дэлгэрэнгүй хариулт өгч санал солилцлоо.

Ярилцлагын төгсгөлд С.Оюунбилэг ирж буй саналуудыг цаашдын ажилдаа тусгаж, иргэний нийгмийн байгууллагуудтай харилцан ойлголцож, нягт холбоотой хамтарч ажиллахыг эрмэлзэж буйгаа илэрхийллээ. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд таниулж, түгээхэд хамтран ажиллахыг хүссэн юм.